С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

Admin
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 389 дүгээр захирамжаар гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Эко өрх” болохыг дэмжих бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн арга хэрэгслийг боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Энэхүү Ажлын хэсэг нь айл өрхүүд гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалтын болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих чиглэлд ажиллах юм. Мөн “Эко өрх”-ийн шалгуур, дэмжлэгийн хэлбэр, нөхцөлийг тодорхойлно. Түүнчлэн амины орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн хугацааг уртасгах, хүүг бууруулахад шаардагдах зардлыг 2027 оны улсын төсөвт тусгуулах санал, тооцоо судалгааг боловсруулах чиг үүргийг тус Ажлын хэсэгт даалгасан байна. Ажлын хэсэг холбогдох санал, дүгнэлтийг УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулж, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллах юм.

viber_image_2026-10-08_13-20-10-799.jpg

Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Очирбат, Л.Соронзонболд, А.Ундраа, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар ажиллана. Мөн захирамжийн хавсралтаар баталсан Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүнд холбогдох яамд, төрийн болон нийслэлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулжээ.

Гал түлэхгүй, гадаа гарч бие засахгүй, үнс нурмаар орчноо бохирдуулахгүй амьдрах айлын тоогоор ажлын үр дүнг хэмжинэ

viber_image_2026-10-08_13-20-22-807.jpg

Үргэлжлүүлэн дээрх захирамжийн дагуу байгуулагдсан "Эко өрх"-ийг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр (2026.10.08) боллоо. Хуралдаанаар Ажлын хэсгийн хүрэх үр дүн, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар хэлэлцэж, агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад өрхийн болон аж ахуйн нэгжийн түвшинд хэрэгжүүлэх шийдлүүдийг тодорхойлов. Тухайлбал, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний эх үүсвэрийг бие даан шийдвэрлэх, уурын болон нам даралтын зуухыг утаагүй технологид шилжүүлэх боломжийг судалж, дэмжихээр боллоо. Энэ хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт хуралдааныг чиглүүлж дараах үүргийг өгөв.

viber_image_2026-10-08_13-20-14-557.jpg

Үүнд: 

  • Өрхийн түвшинд: Гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалт болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих шийдэл гаргах
  • Аж ахуйн нэгжийн түвшинд: Хэрэгцээт эрчим хүчний эх үүсвэрээ бие даасан байдлаар шийдвэрлэх, уурын болон нам даралтын зуухаа утаагүй технологиор солихыг дэмжих

Дээрх зорилтын хүрээнд Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагуудаас тодорхой санал, эдийн засгийн тооцоолол, журмын төсөл боловсруулж, дараагийн хуралдаанд танилцуулах үүргийг өглөө. Тэрбээр хурлын төгсгөлд, "Гал түлэхгүй, гадаа гарч бие засахгүй, утаа уугиулж үнс нурмаар орчноо бохирдуулахгүй амьдрах айлын тоогоор энэхүү Ажлын хэсгийн бодит үр дүнг хэмжих болно" гэдгийг онцгойлон санууллаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

viber_image_2026-10-08_13-20-29-563.jpg



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 1 цагийн өмнө
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2 цагийн өмнө
НҮБ-Д АЖИЛЛАДАГ, ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОЛГОНО ГЭЖ ИРГЭДИЙГ ХУУРАН … 3 цагийн өмнө
БОХХААБХ:ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭ… 5 цагийн өмнө
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 8 цагийн өмнө
ЛХАГВАТОГООГИЙН ЭНХРИЙЛЭН ДЭЛХИЙН АВАРГААС ГУРАВ ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИА ХҮ… 18 цагийн өмнө
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 20 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 22 цагийн өмнө
ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХУУЛИЙН ТӨС… 23 цагийн өмнө
ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ ЭМНЭЛЭГТ, ГЭРЭЭР АСАРЧ БУЙ ЭЦЭГ, ЭХЭД 5 Х… Өчигдөр
ЭПШТЕЙНИЙ ХЭРЭГТ МОНГОЛ УЛСЫН ТАЛААР ДУРДАГДСАН АСУУДЛААР СОНСГОЛ ЗОХИ… Өчигдөр
ФРЭНСИС ХАЛЗЕН САНСРЫН СҮНСЛЭГ БӨӨМИЙГ ИЛРҮҮЛЭХ СУДАЛГААГААРАА НОБЕЛИЙ… Өчигдөр
ННФ: 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ НЬ МӨЧЛӨГ ДАГАСАН ТӨСӨВ БОЛЖЭЭ Өчигдөр
Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО Өчигдөр
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ИНЧОНЫ НИСЭХ БУУДАЛД CITY DUTY FREE ДЭЛГҮҮРЭЭС ХӨНГ… Өчигдөр
ТББХ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ 10-20 ХУВЬ НЭМЭХЭЭР ТӨСВИЙН ТӨСӨЛД … 2026/10/06
СЗХ: 10 ГРАММ АЛТНЫ ЗАХИАЛГАД 1 ГРАММ АЛТ БЭЛЭГЛЭНЭ ГЭХ ЗАР НИЙТЭЛЖ, З… 2026/10/06
Ш.ЭНХИЙН-ОД NBA-ИЙН БАГТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН МОНГОЛЫН АНХНЫ САГСАНБӨМБӨ… 2026/10/06
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… 2026/10/06
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… 2026/09/28