Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хороо Олимпын гүүрний зүүн талд шинээр баригдаж байгаа барилгад (2026.10.09) 23:48 цагт гарсан гал түймрийг 0 цаг 10 минутад цурамд оруулж, 10-ны өдрийн 4 цаг 41 минутад бүрэн унтраалаа.
Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63, 30, 34 дүгээр ангийн 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.




Алба хаагчид тухайн барилгад байсан 3 ажилтанг эсэн мэнд гаргаж, дээврийн хэсэгт гал түймэр гарч байсныг шуурхай ажиллаж, унтраах ажиллагааг зохион байгуулав.
Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагууд хамтран тогтооно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна