Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛЭЭ

Admin
4 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Олон улсын Эрүүгийн шүүх /ОУЭШ/-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Х.Батсүрэн, Улсын дээд шүүхийн шүүгч асан А.Доржготов нарыг Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагналаа.

Гавьяат хуульч Д.Эрдэнэбалсүрэн нь эрүүгийн эрх зүйн чиглэлээр 30 гаруй жил, Улсын дээд шүүхийн шүүгчээр 10 гаруй жил ажилласан төдийгүй 2023 онд Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон анхны монгол хүн болсон юм. Д.Эрдэнэбалсүрэн Олон Улсын Эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын шүүгчээр 2024 оны 3 дугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд 2025 оны 3 дугаар сард тус танхимын шүүгчдийн олонхын саналаар Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан.

Гавьяат хуульч Х.Батсүрэн нь цагдаагийн байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхэд нийт 36 жил ажилласнаас 22 жил шүүгч, үүний 13 жилд Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, 2019–2020 онд Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажилласан. Тэрбээр шүүн таслах ажиллагааны арвин туршлага, мэдлэгээрээ салбартаа үлгэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг мэргэшүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үр бүтээлтэй ажилласан юм.

Гавьяат хуульч А.Доржготов нь Монгол Улсын дээд шүүхийн гишүүн, шүүгчээр 25 жил ажиллахдаа 20 мянга гаруй хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон арвин туршлагатай хуульч юм. Тэрбээр  хууль тогтоомжийн хэрэглээний онол, арга зүйг практикт тогтоон хэрэгжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны чиглэлээр олон ном бүтээл туурвихын зэрэгцээ хууль зүйн дээд боловсролтой эрх зүйч, хуульч бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 4 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 6 цагийн өмнө
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 7 цагийн өмнө
ЕАБХАБ-ЫН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА 9 цагийн өмнө
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 13 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 12-14 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… Өчигдөр
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… Өчигдөр
НҮБ-Д АЖИЛЛАДАГ, ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОЛГОНО ГЭЖ ИРГЭДИЙГ ХУУРАН … Өчигдөр
БОХХААБХ:ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭ… Өчигдөр
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… Өчигдөр
ЛХАГВАТОГООГИЙН ЭНХРИЙЛЭН ДЭЛХИЙН АВАРГААС ГУРАВ ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИА ХҮ… 2026/10/07
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХУУЛИЙН ТӨС… 2026/10/07
ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ ЭМНЭЛЭГТ, ГЭРЭЭР АСАРЧ БУЙ ЭЦЭГ, ЭХЭД 5 Х… 2026/10/07
ЭПШТЕЙНИЙ ХЭРЭГТ МОНГОЛ УЛСЫН ТАЛААР ДУРДАГДСАН АСУУДЛААР СОНСГОЛ ЗОХИ… 2026/10/07
ФРЭНСИС ХАЛЗЕН САНСРЫН СҮНСЛЭГ БӨӨМИЙГ ИЛРҮҮЛЭХ СУДАЛГААГААРАА НОБЕЛИЙ… 2026/10/07
ННФ: 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ НЬ МӨЧЛӨГ ДАГАСАН ТӨСӨВ БОЛЖЭЭ 2026/10/07
Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО 2026/10/07
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… 2026/09/28
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25