Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчин, мөн ОХУ-ын Эрхүү мужид үүссэн байж болзошгүй халдварт өвчний нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр /2026.10.06/ шуурхай хурал зарлаж, холбогдох албаныханд чиглэл өгчээ. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат годрон өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэв. 2026 оны есдүгээр сард Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны годрон өвчин батлагдсан. Энэ сарын 05-ны байдлаар хоёр аймгийн гурван суманд гурван голомт бүртгэгдсэн. 28 өрхийн 637 ямаа өвчилж, 16 өрхийн 6,296 ямааг устгалд оруулжээ. Мөн арван аймгийн 13 байршилд хээлтүүлэгч мал нийлүүлсэн нь тогтоогдсон байна. 

Малыг улсын хилээр ямар зам, нөхцөлөөр нэвтрүүлсэн, гарал үүсэл болон импортын баримт бичигтэй байсан эсэхийг тогтоолгохоор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаж, хилээр нэвтрүүлсэн болон олон байршилд борлуулж, шилжүүлсэн замыг холбогдох баримтаар шалгуулж байгаа гэлээ. Өвчний тархалтыг зогсоох, бусад аймаг суманд тархахаас сэргийлэхийн тулд мөшгөн тандалт, лабораторийн оношилгоог эрчимжүүлэх, тархалтын хүрээг бүрэн тогтоох, нөөц санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай. Тухайлбал, Биокомбинатад ямааны годрон өвчний вакцин гаргаж авахад 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болжээ. 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгөв. Эрхүү мужид 200 гаруй хүнийг тусгаарласан. Казахстан, Узбекистан зэрэг улс хилийн хорио цээр, лабораторийн хяналтаа эрс сайжруулж байна. Улсын онцгой комисс төлөвлөгөө гаргаж шуурхай ажиллаж байна гэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал, нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгох ёстой. Годрон өвчний вакцин үйлдвэрлэх санхүүжилт болон малчдад нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Дараа нь гэм буруутай этгээдээр төлбөрийг нөхөн төлүүлэх ёстой гэв. 

Ерөнхий сайд шуурхай хурлын үеэр албаныханд дараах чиглэлийг өглөө. Үүнд: 

1.”Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт;

2.Годрон өвчнийг тараах нөхцөл бүрдүүлсэн этгээд нь үржлийн мал импортлох аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй эсэх, импортын мэдэгдэл, гаалийн бүрдүүлэлт байгаа эсэхэд холбогдох хяналт шалгалтыг яаралтай явуулах, дүнг танилцуулахыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран нарт;

3.Удам гарваль, гарал үүсэл тодорхойгүй үржлийн малыг малчдад худалдан борлуулсан буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцохыг Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар нарт;

4.Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор зориудаар устгасан ямааны тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр төлүүлж, малчдыг хохиролгүй болгох арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар нарт;

5.Годрон өвчний сэжигтэй үржлийн хээлтүүлэгч нийлүүлэгдсэн 10 аймгийн 13 байршлын мөшгөн тандалтыг бүрэн дуусгаж, эрсдэлтэй сүргийг лабораторийн шинжилгээнд хамруулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат,  Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл нарт;

6.“Хүнс, хөдөө аж ахуй салбарын 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 01-ний 286 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, 21 аймаг, нийслэлд хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх нөөцийн махны чанар, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангуулж, нөөцийг бүрдүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

7.Арилжааны банкны шаардлага хангахгүй хувийн хэвшлийн нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК”-аас санхүүжүүлэх талаар мэдээллээр хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвад;

8.Хил орчмын бүс нутагт зэрлэг амьтны тандалт судалгааг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулах, мал эмнэлгийн байгууллагыг бодит мэдээллээр хангах, улсын хилээр нэвтэрч байгаа хүн, тээврийн хэрэгслийн хяналт, шалгалтыг чангатгаж, халдваргүйтгэлийг зааврын дагуу иж бүрэн хэрэгжүүлэхийг хилийн бүсийн аймгуудын Засаг дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн нарт;

9.Мал хээлтүүлгийн улирал эхэлж байгаатай холбогдуулан хээлтүүлэгч малыг өвчний эрсдэлтэй бүс нутгаас худалдан авахгүй байх, сэжиг илэрсэн нөхцөлд тухайн орон нутгийн мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэх, ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, мэдээллийг малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, ард иргэдэд тогтмол хүргэж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

10.Гаалын ерөнхий газрын “Гаалийн төв лаборатори”, Мал эмнэлгийн ерөнхий газрын “Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори”, Стандарт, хэмжил зүйн газрын “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори”-ийн мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, хариу арга хэмжээ шуурхай авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярт;

11.Үндэсний статистикийн хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсын махны дотоодын үйлдвэрлэлийн тоон мэдээллийг нэгтгэж, мэдээллийн зөрүүгээ арилгахыг тус тус чиглэл болголоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ННФ: 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ НЬ МӨЧЛӨГ ДАГАСАН ТӨСӨВ БОЛЖЭЭ 22 минутын өмнө
Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 3 цагийн өмнө
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ИНЧОНЫ НИСЭХ БУУДАЛД CITY DUTY FREE ДЭЛГҮҮРЭЭС ХӨНГ… 18 цагийн өмнө
ТББХ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ 10-20 ХУВЬ НЭМЭХЭЭР ТӨСВИЙН ТӨСӨЛД … 21 цагийн өмнө
СЗХ: 10 ГРАММ АЛТНЫ ЗАХИАЛГАД 1 ГРАММ АЛТ БЭЛЭГЛЭНЭ ГЭХ ЗАР НИЙТЭЛЖ, З… 21 цагийн өмнө
Ш.ЭНХИЙН-ОД NBA-ИЙН БАГТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН МОНГОЛЫН АНХНЫ САГСАНБӨМБӨ… Өчигдөр
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ТОДОРХОЙ АСУУДЛААР ДАХИН ЯВ… Өчигдөр
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ НЭЭЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛОВ 2026/10/05
АТГ: АЖЛЫН ХЭСЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨГСӨН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД БА… 2026/10/05
И.МИШЭЭЛ: ДАРАМТ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС ҮЛДСЭН СЭТГЭЛ ЗҮЙН, ГЭМТЭЛ АЙДСААС ГАР… 2026/10/05
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 2026/10/05
АНУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД НИЙГМИЙН СҮЛЖЭЭН ДЭХ ПРОФАЙЛАА НИЙТЭД НЭЭЛТТЭЙ … 2026/10/05
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/10/05
ТҮҮНИЙГ МУУ ЭХНЭР, МУУ ЭЭЖ ГЭЖ БОДДОГ БАЙЛАА.. 2026/10/04
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛ БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨ… 2026/10/04
УЛААНБААТАРТ 11-13 ХЭМ ДУЛААН 2026/10/04
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАГЧИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН СИСТЕМИЙГ ТУРШИН НЭВТРҮҮ… 2026/10/03
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25