Засгийн газрын зүгээс өргөн барьсан Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн хараат бус, мэргэжлийн зөвлөлөөс хэлэлцэн санал, дүгнэлтийг гаргажээ.
Уг дүгнэлтэд Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн төсөл нь нэг удаагийн орлогоор байнгын зардлыг тэлсэн, ганц жил хэрэгжих тусгай хуулиар төсвийн дүрмийг тойрсон, мөчлөг дагасан төсөв болжээ. Төсвийн тусгай шаардлагуудыг цаасан дээр хангасан боловч эрсдэлийг даах нөөц орон зай үлдээгээгүй байна гэсэн аж.
Дүгнэлтийн дэлгэрэнгүйг дараах линкээр уншина уу. https://forum.mn/product/623839
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна