Малчдын зээлийн хүүгийн зургаан хувийг малчид өөрөө, үлдсэн хувийг Засгийн газар төлнө


Засгийн газрын өнөөдрийн /2024.02.28/ хуралдааны шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Тэрбээр, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар малчдын зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Хойшлуулахтай холбоотой арилжааны банкуудад хүүгийн хуримтлал үүснэ. Тиймээс зээлийн хүүгийн зургаан хувийг малчид өөрөө, үлдсэн хувийг Засгийн газар төлөхөөр зохицуулж байна.

Малчдын зээлийн хүү дунджаар 20.5 хувь, нэг малчин дунджаар 10 сая төгрөгийн зээлтэй байна. Улсын хэмжээнд малчдын зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг. Түүнд хуримтлагдах хүүгийн төлбөр 280 орчим төгрөг байх тооцоо гарсан. Үүнээс 6 хувийн хүүг малчид, үлдсэн хувь болох 220 орчим тэрбум төгрөгийн хүүгийн төлбөрийг Засгийн газар төлөхөөр шийдвэрлэлээ.  

Ерөнхийлөгчөөс Засгийн газарт малчдын зээлийн хүүгийн төлөлтөд хөнгөлөлт үзүүлэх, эргэн төлөлтийн хугацааг сунгах асуудлыг тавьсан.

-Малчдын зээлийн эргэн төлөлтийг яагаад хойшлуулах болов?
-Малчдын орлого тасалдах бодит нөхцөл үүссэн. Мах борлуулах, ноос ноолуураас орох орлого тасалдах өндөр эрсдэлтэй нөхцөл үүссэн тул зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулж байна. Энэ шийдвэрийн хүрээнд Сангийн сайд Монголбанк болон арилжааны банкуудтай яриа хэлэлцээр хийж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд тогтоолын төсөл оруулж батлуулахаар боллоо гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АНУ-Д 8553 НИСЛЭГ СААТАЖ, 6816 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ 1 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ НЭЭГДЛЭЭ 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 3 цагийн өмнө
МИАТ СИНГАПУР РУУ 12 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЛЭН ДАВАА, БЯМБА ГАРАГУУДА… Өчигдөр
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… Өчигдөр
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… Өчигдөр
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… Өчигдөр
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… Өчигдөр
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 4.9 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 7.3 ХУВЬ ӨСЖЭЭ Өчигдөр
ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ 2026/11/12
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ЭЗБХ: ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛ… 2026/11/12
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ, ХОВДЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО 2026/11/12
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙ… 2026/11/11
ОЮУТОЛГОЙ ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЖЭЭ 2026/11/11
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
П.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ 2026/11/11
УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ДУЛААН 2026/11/11
ТЕДИ РИНЕР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЭВ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10
Их Уншсан
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01