Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр /2026.10.07/ ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна.
10-р сарын 7-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгийн зарим, Увсын баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар +4...+9 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +14...+16 градус дулаан байна.
2026 оны 10-р сарын 8-наас 2026 оны 10-р сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
7-8-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Төв аймгийн хойд, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 8-ны өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм, 8-9-нд шилжих шөнө Баян-Өлгийн зарим, Дорнодын хойд сумдын нутгаар, 9-ний өдөр Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын зарим сумдын нутгаар, 10-нд Баян-Өлгий, Увс, Завханы ихэнх, Хөвсгөл, Ховд, Архангай, Хэнтий, Дорнодын зарим, Булган, Сэлэнгийн хойд, Төв аймгийн зүүн сумдын нутгаар, 11-нд Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Төв аймгийн зарим, Завханы зүүн, Өвөрхангай, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 8-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, 9-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 10-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар, 11-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +4...+9 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна