Ариана Гранде инстаграм хуудастаа шинэ үс засалтынхаа зургуудыг өчигдөр /2026.10.22/ хуваалцав.
33 настай дуучин өөрийн нэрийн хуудас болсон урт үснээсээ "татгалзаж", шинэ төрхийг туршиж үзэж байгаа аж.
Гранде үсээ богино тайрч, үзүүр хэсгийг нь гадагш нь эргүүлжээ. Мөн тэрээр нийтлэлийнхээ төгсгөлд хайртай нохдынхоо нэгний зургийг оруулсан байна. Аравдугаар сарын 19-нд дуучин бүсгүй 17 жилийн турш хамт байсан Коко нэртэй нохой нь хорвоог орхисон тухай хуваалцсан юм. Тэрээр Кокогийн олон жилийн турш авахуулсан гэрэл зураг, бичлэгүүдийг багтаасан дурсамж инстаграмдаа оруулахдаа зарим зургийг хар, цагаанаар нийтэлсэн байна. Гранде түүнийг “хамгийн энхрий, хамгийн гайхалтай, хамгийн үзэсгэлэнтэй Коко минь” хэмээн нэрлэжээ.
Ариана Гранде олон нийтийн анхаарлаас түр холдохоор төлөвлөж буйг түүний төлөөлөгч нэлээд хугацааны зарласан. Гэвч Гранде завсарлага авахаасаа өмнө удахгүй нээлтээ хийх Focker-in-Law киноныхоо сурталчилгаанд оролцохоор шийджээ. Уг киноны нээлтийг 11-р сарын 25-нд хийхээр төлөвлөж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна