ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТУСГАЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 2026 оны аравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаан 53.1 хувийн ирцтэй эхэлж, ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.

2026-10-21 20.07.45.jpg2026-10-21 20.07.25.jpg

Засгийн газраас Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэхдээ иргэдийнхээ бодит орлого, худалдан авах чадварыг хамгаалахыг урьтал болгосон хэмээн Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Засгийн газрын гишүүн тэрбээр, уг төсөлд төсвийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр асуудлыг эрэмбэлж, үнийн өсөлттэй уялдуулан ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар төлөвлөсөн гэлээ.

Үнийн өсөлттэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмнэ

Сангийн сайдын танилцуулснаар бол ирэх оны төсөвт орон сууц, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, боомт, инженерийн дэд бүтэц, авто зам, логистикийн тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхээр тусгажээ. Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж, гарааны бизнес эрхэлж байгаа байгууллагуудын ажилтнуудад нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлснээр нэг сая орчим иргэний татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг нэг их наяд төгрөгөөр бууруулна. Төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10 хувиар, төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээг 20 хувиар 2027 оны 2 дугаар улирлаас нэмэхээр тооцож, 211.6 мянган албан хаагчийг хамруулахаар 887.1 тэрбум төгрөгийг нэмэлтээр тусгажээ.

Олон Улсын хөтөлбөртэй сургуулийг бүс бүрд

Боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үүднээс эрүүл мэндийн салбарт 414.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Ахмад настан, зорилтот бүлгийн иргэдийн эмийн зардлын ачааллыг бууруулж, түгээмэл өвчний эмийг хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө. “Ухаалаг, ногоон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүс бүрд олон улсын хөтөлбөртэй сургууль, төрөлжсөн ахлах сургууль, дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлнэ.

“Боловсролд хөрөнгө оруулъя” бодлогын хүрээнд нийт 3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 356 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, 2027 онд 1.4 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн гэж танилцуулав.

Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ

Орон нутгийн хөгжлийн сангийн 50 хувийг иргэдийн саналаар эрэмбэлсэн төсөл, арга хэмжээнд зарцуулж, үлдэх хувийг орон нутгийн өмчийн их засвар, малын эрүүл мэнд, байгаль орчин, ногоон эрчим хүчний төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Мөн агаарын бохирдлын төлбөрийн орлогыг 2027 оноос орон нутгийн төсөвт төвлөрүүлж, 154.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад зарцуулна.

Дундаж давхаргыг дэмжих бизнесийн санхүүжилтийн эх үүсвэр нээнэ

“Атрын IV аян”, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хүнсний хангамж, газар тариалан, ноос, ноолуур, арьс ширний гүн боловсруулалтыг дэмжинэ. Дундаж давхаргыг дэмжих бизнесийн санхүүжилтийн шинэ эх үүсвэр нээж, олон улсын зах зээлээс 300 сая ам.долларын эх үүсвэр татан, 6 мянга орчим иргэн, аж ахуйн нэгжид бизнесийн зээл олгоно. Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт дотоодын үйлдвэрлэл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ажлын байр, экспортыг дэмжих томоохон төслүүдийг үргэлжлүүлнэ.

2026-10-21 20.08.29.jpg

Эрчим хүчний салбарт өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай эх үүсвэрээр хангаж, үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч, нийт 4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 79 төсөл хэрэгжүүлж, 2027 онд 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.

16 мянган иргэний орон сууцны хэрэгцээг шийдвэрлэнэ

Хууль санаачлагчийн танилцуулгад дурдсанаар бол ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны санхүүжилтийг өргөжүүлж, 16 мянга орчим иргэний орон сууцны хэрэгцээг шийдвэрлэнэ.

Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны цар хүрээ, орлогын түвшинд нийцсэн татварын зохицуулалтын үр дүнд 180 мянга орчим аж ахуйн нэгж хамрагдаж, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал 246 тэрбум төгрөгөөр буурна гэж тооцоолжээ.

Төрийн өмчийн засаглал, хөрөнгийн өгөөжийг сайжруулж, ногдол ашиг авдаг болно. Засгийн газрын өрийн бодлого, стратегийг үргэлжлүүлж, 2027 онд Засгийн газрын өрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулна. Дотоод үнэт цаасны гаргалтыг нэмэгдүүлэх, өрийн баталгаа, орон нутгийн үнэт цаасыг стратегийн хязгаарт нийцүүлэн дэд бүтэц, эрчим хүчний томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглана.

 

2026-10-21 20.08.51.jpg

Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ

Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 2.5 хувиар бууруулж, зээлийн нөхцөлийг дахин хянан үзэх хугацаа 7 жил байсныг гурав болгон богиносгохоор тохиролцсон. Монгол Улсад ногдох нийт өгөөжийг 53 хувьд хүргэх, бодит өгөөжийг үе шаттай нэмэгдүүлэх нь хэлэлцээний үндсэн зорилго юм гэж Сангийн сайд танилцуулсан юм. Засгийн газар Оюу толгой төслийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгаас 2027 онд 3 их наяд төгрөг төсөвт төвлөрөхөөр төсөөлж, үүнээс 2 их наяд төгрөгийг нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдсан хүндрэлийг үе шаттай шийдвэрлэхэд чиглүүлэхээр төсөлд тусгажээ. Үлдэх хэсгийг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлнэ гэв.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ  

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 10 их наяд төгрөгийн санхүүжилтээр иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, бүсүүдийн хөгжлийг ахиулна. Мөн 94 сургууль, 49 цэцэрлэг, 36 эмнэлэг, 42 дотуур байр, 375 км авто зам барьж ашиглалтад оруулна. Таван боомтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, хоёрыг шинээр эхлүүлнэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр 110 мянган ажлын байрыг хадгалж, 23.5 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж Засгийн газрын гишүүн илтгэлдээ дурдлаа. Ийнхүү төслийг танилцуулж, гишүүд асуулт асуув.

2026-10-21 20.09.13.jpg

Байнгын хорооны хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцүүлэхэд Засгийн газрын гишүүн, сайд нарын олонх нь оролцохгүй, ирэхгүй байгааг УИХ-ын гишүүн Б.Жаргалан сануулав.

2026-10-21 20.09.09.jpg

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын төсөвт тоног төхөөрөмжийн зардалд 36 тэрбум төгрөгийг тайлбаргүйгээр тусгасан, ноосон бордооны үйлдвэр байхад төр хувийн хэвшилтэй өрсөлдөхөөр төсөвлөснийг УИХ-ын гишүүн М.Мандхай тодруулж, шүүмжиллээ. Томоохон аж ахуйн нэгжүүд нь урамшууллыг авчихдаг, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олддоггүй талаар орон нутагт ажиллах үеэр иргэд сануулсан гэв.

УИХ-ын гишүүн Ө.Шижир Оюу толгой төслөөс төрд хамаарах ногдол ашиг буюу Засгийн газарт хамаарах төсөөллийн санхүүжилтийг хэрхэн тооцож, хуваарилсан талаар тодруулсан.

2026-10-21 20.08.46.jpg

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд тусгасан 52 төслийн ихэнх нь шаардлага хангахгүй байна, Үндэсний баялгийн сангийн дансан дахь мөнгөө иргэд захиран зарцуулах боломжтой эсэх, үр өгөөж нь хэдэн хувиар өсөхийг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү асуув.

2026-10-21 20.09.40.jpg

Улсын төсөвт ахмадын санг орхигдуулсан шалтгаан, ипотекийн зээл олгоход үнийн өсөлтөөс хэрхэн хамгаалах асуудлыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хөндлөө.

2026-10-21 20.09.44.jpg

“Шинэ хоршоо”-ны зээлийн эргэн төлөлт, нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн тодруулав.

2026-10-21 20.09.59.jpg

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл урсгал зардлаа танахгүй бол дэлхий даяараа өр, зээлд ороод хэцүүдэж, эдийн засаг хямралтай байгааг олон улсын хурлын үеэр дурдагдсаныг, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюу толгой төсөл манай улсын төсөвтэй харьцуулшгүй өнөдөр үнэлгээтэйг хоёр лицензийг шилжүүлж болохгүйг санууллаа.

2026-10-21 20.10.10.jpg2026-10-21 20.10.15.jpg

УИХ-ын гишүүн Р.Сэддорж, орон нутагт төрийн албан хаагчдыг ажлаас нь халах явдал цөөнгүй байгааг, эрчим хүчний салбарт зарцуулахаар төсөвлөсөн тооцоолол бодитой эсэх, улс орны хараат бус, аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдсэн талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг асууж, байр суурь илэрхийллээ.

Гишүүдийн олонх нь татвар төлөгчдийн мөнгөнд хямгатай хандаж, хэмнэх учиртайг онцолж байв. Тэдний асуултад Засгийн газрын төлөөллүүд хариулсан.

2026-10-21 20.09.49.jpg2026-10-21 20.10.25.jpg2026-10-21 20.08.05.jpg

Төсвийн төсөлтэй холбогдуулан гаргасан 86 зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хурааж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Илтгэгчээр УИХ-ын гишүүн Б.Жаргаланг томилсон.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаас өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хууль санаачлагчийн хүсэлтээр хойшлууллаа.

2026-10-21 20.07.50.jpg

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд даргалав. Байнгын хорооны 32 гишүүнээс УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Л.Соронзонболд, Ж.Золжаргал, Г.Уянгахишиг, М.Мандхай, Б.Мөнхсоёл, Э.Одбаяр, Г.Лувсанжамц, Б.Жаргалан, Н.Батсүмбэрэл, З.Мэндсайхан, Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Б.Жавхлан нар хуралдаанд оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА 7 минутын өмнө
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… 41 минутын өмнө
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… 1 цагийн өмнө
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 1 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН А… 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН 3 цагийн өмнө
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 17 цагийн өмнө
Ц.ЦОГТ: ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ЭДГЭЭДЭГ ШҮҮХ БАЙХ БОЛНО 17 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ СУДАЛГАА, НОТОЛГООНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИ… 18 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: НАСАНД ХҮРЭГЧДИЙН МАРГААНЫ ДУНД ХҮҮХДИЙН ЭРХ БҮДГЭРЧ, ДУУ… 20 цагийн өмнө
ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 21 цагийн өмнө
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… 22 цагийн өмнө
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 23 цагийн өмнө
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧДОД БНСУ-ЫН GANGNAM GRAND EYE ЭМНЭЛЭГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 5-7 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ТБХ: 2027 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛ… Өчигдөр
Г.БОЛОР-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО Өчигдөр
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХААР 110 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ ЗАЛИЛУУЛЖЭЭ Өчигдөр
С.БААТАРЖАВЫГ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙ… Өчигдөр
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19