УЛААНБААТАРТ 5-7 ХЭМ ДУЛААН

Admin
58 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр /2026.10.21/ Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн баруун хагаст хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

10-р сарын 21-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгий, Ховдын ихэнх сумд, Увс, Завханы зарим сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур өмнөх өдрөөс 5 градусаар дулаарч, өдөртөө +5...+7 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур өмнөх өдрөөс 3 градусаар дулаарч, өдөртөө +3...+5 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур өмнөх өдрөөс 6 градусаар дулаарч, өдөртөө +3...+5 градус дулаан байна. 

2026 оны 10-р сарын 22-ноос 2026 оны 10-р сарын 26-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв 

21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховдын өмнөд, Говь-Алтайн зарим, Баянхонгорын хойд, Завханы ихэнх, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар, 23-нд Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговийн зарим, Хөвсгөл, Завханы хойд сумдын нутгаар 0.0-6.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 24-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 25-нд Завхан, Хөвсгөл, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй цас орно. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧДОД БНСУ-ЫН GANGNAM GRAND EYE ЭМНЭЛЭГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭ… 37 минутын өмнө
УЛААНБААТАРТ 5-7 ХЭМ ДУЛААН 58 минутын өмнө
ТБХ: 2027 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛ… 13 цагийн өмнө
Г.БОЛОР-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО 14 цагийн өмнө
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХААР 110 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ ЗАЛИЛУУЛЖЭЭ 16 цагийн өмнө
С.БААТАРЖАВЫГ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙ… 18 цагийн өмнө
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.МАНДХАЙ ТӨВ АЙМГИЙН БОРНУУР, ЖАРГАЛАНТ СУМЫН Т… 19 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА ЭТЕРИ ТУТБЕРИДЗЕГИЙН БАГТ ЭРГЭН ИРЛЭЭ 22 цагийн өмнө
АНУ-Д ЗОРЧИХДОО ЗӨВШӨӨРӨГДСӨН ХУГАЦААГАА ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨВ 23 цагийн өмнө
МОНГОЛБАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН-ДЭЛХИЙН БАНКНЫ НАМРЫН УУЛ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ Өчигдөр
ШАТАХУУН ХҮЛЭЭН АВСАН ХУГАЦАА, ДАРААЛАЛ, ЧАНАРТ ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ МЭ… Өчигдөр
КАЗАХСТАНТАЙ ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН КАРТУУДЫГ ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ ТАЛААР… Өчигдөр
​ УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА Өчигдөр
МИАТ-ЫН ЗОРЧИГЧ БНСУ-ЫН GANGNAM GRAND EYE ЭМНЭЛЭГТ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛ… Өчигдөр
ТОГТОХБАЯРЫН СУВД-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА Өчигдөр
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2026/10/19
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09