МОНГОЛБАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН-ДЭЛХИЙН БАНКНЫ НАМРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Admin
1 цагийн өмнө

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт бүрэлдэхүүний хамт 2026 оны 10 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотноо “Тайланд улсын шинэ зорилт: Иргэдээ чадавхжуулж, сорилтыг давах чадварыг бэхжүүлэх” уриан дор зохион байгуулагдсан Олон Улсын Валютын Сан (ОУВС) - Дэлхийн Банкны жилийн уулзалтад оролцов.

ОУВС, Дэлхийн Банкны 2026 оны Жилийн xурал

Энэ удаагийн уулзалтаар дэлхийн улс орнууд хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан дэвшилтэт технологийн өөрчлөлтөд дасан зохицох зорилгоор тус салбарт хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлж ирсэн нь ойрх дорнодын хурцадмал байдлаас үүдэлтэй дэлхийн худалдааны хүндрэл, нийлүүлэлтийн сүлжээний доголдол, тодорхой бус байдалтай холбоотой сөрөг үр дагаврыг саармагжуулж, бизнесийн мөчлөг идэвхэжсэнээр эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хүлээлтээс давсан талаар мэдээлэв.

Гэсэн хэдий ч цаашид технологийн өөрчлөлт, геополитикийн хурцадмал байдал цаашид тодорхойгүй хугацаанд үргэлжлэх тохиолдолд улс орнуудын эрчим хүчний доголдол үүсэх, эдийн засгийн нөөц бололцоо шавхагдаж, засгийн газрын үнэт цаасны үнэлгээ огцом унах, хиймэл оюун ухаанд суурилсан хөрөнгө оруулалтын өгөөж буурах, кибер халдлагаас үүдэлтэй хохирол нэмэгдэх зэрэг голлох эрсдэлүүд дунд, урт хугацаанд үүсэхээр байна. Иймд улс орнуудын зүгээс бодлогын арга хэрэгсэл, шийдвэрүүдээ эдгээр өөрчлөлтөд  үр нөлөөтэй байдлаар уялдуулж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр уян хатан байдлаар авч хэрэгжүүлэх нь зүйтэй байгааг онцолсон юм. 

Түүнчлэн тус уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, хүн амын насжилтаас үүсэх эдийн засгийн сорилтуудыг шийдвэрлэх бодлогын асуудлуудыг хэлэлцлээ.

Монголбанкны төлөөлөл тус уулзалтын хүрээнд макро-эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлын чиглэлээр олон улсын түнш байгууллагуудтай бодлогын түвшинд санал солилцож, санхүүгийн зах зээл, хөрөнгийн удирдлага, тогтвортой санхүүжилтийн чиглэлээрх шинэ боломжуудыг судлах хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцав.

ОУВС-гийн Дэд Тэргүүн Кенжи Окамурагийн хамт 

ОУВС-гийн төлөөлөлтэй хийсэн уулзалт 

Тухайлбал, ОУВС-гийн дээд удирдлага болон Ази Номхон далайн бүсийг хариуцсан газар (APD), Дэлхийн банкны холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, мөнгөний бодлого-макро эдийн засгийн аргачлалыг боловсронгуй болгох, банкны салбарын зохицуулалт, хяналт шалгалт, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.  

ОУВС-гийн Ерөнхий эдийн засагч бөгөөд Судалгааны газрын заxирал Силвана Тенрейротой xийсэн уулзалт

Чили Улсын Төв банкны Ерөнхийлөгч, Эдийн засагч Розанна Костатай xийсэн уузалт

Дэлхийн Банкны Дэд Ерөнхийлөгч ноён Карлос Жарамильо болон Олон улсын санхүүгийн корпорацын Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч Сарвеш Суритай хийсэн уулзалт


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АНУ-Д ЗОРЧИХДОО ЗӨВШӨӨРӨГДСӨН ХУГАЦААГАА ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨВ 34 минутын өмнө
МОНГОЛБАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН-ДЭЛХИЙН БАНКНЫ НАМРЫН УУЛ… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ХҮЙТЭН 2 цагийн өмнө
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 16 цагийн өмнө
ШАТАХУУН ХҮЛЭЭН АВСАН ХУГАЦАА, ДАРААЛАЛ, ЧАНАРТ ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ МЭ… 20 цагийн өмнө
КАЗАХСТАНТАЙ ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН КАРТУУДЫГ ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ ТАЛААР… 22 цагийн өмнө
​ УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА 22 цагийн өмнө
МИАТ-ЫН ЗОРЧИГЧ БНСУ-ЫН GANGNAM GRAND EYE ЭМНЭЛЭГТ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛ… 23 цагийн өмнө
ТОГТОХБАЯРЫН СУВД-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА Өчигдөр
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
ИЛОН МАСК САЯ ДОЛЛАРЫН ХОНЖВОРТ СУГАЛААТАЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ЭВЛЭРЛЭ… 2026/10/18
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА 2026/10/17
АХМАД АЛЬ-ФЕРГАНИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, … 2026/10/16
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧЭЭР Б.АМАРТҮВШИ… 2026/10/16
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 2026/10/16
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ Өчигдөр
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… 2026/10/06
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ИНЧОНЫ НИСЭХ БУУДАЛД CITY DUTY FREE ДЭЛГҮҮРЭЭС ХӨНГ… 2026/10/06
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10