ОУХМ Тогтохбаярын Сувд-Эрдэнэ "Айчи Нагоя 2026" Азийн зуны Пара спортын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарав.

Т.Сувд-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Индонези улсын тамирчныг ялж, хагас шигшээ барилдаандаа өөрийн жингийн хүчтэй өрсөлдөгч Казахстан улсын тамирчныг ялснаар алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

Тэрбээр аваргын төлөө Япон Улсын тамирчин Хангай Шизүкатай хүч сорино.
Шигшээ барилдаан 16 цагт эхлэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна