БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ ТОГТОЛЦООНЫ ТҮВШНИЙ ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙДВЭРЛЭНЭ

Admin
1 цагийн өмнө

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсролын яам хамтран зохион байгуулж буй төсвийн асуудлаарх нээлттэй хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсгээр багшлах боловсон хүчний тооны болон чанарын хомсдолын тухай асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн энэ хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсролыг дэмжих лобби бүлгийн дэд ахлагч Н.Батсүмбэрэл удирдлаа. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хэлэлцэж буй сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. Тэрбээр, багшийн "сул орон тоо", "дутагдал", "хангалт" гэсэн гурван ойлголтыг ялгаж харах ёстойг сануулаад, сүүлийн 10 жилд сурагчдын тоо 53.2 хувиар өссөн бол багшийн тоо 37.3 хувиар өсөж, нэг багшид ноогдох хүүхдийн тоо 18.8-аас 21 болж нэмэгдсэнийг танилцуулав.

2026-10-15 16.07.53.jpg

2025-2026 оны хичээлийн жилийн төгсгөлд 3954 сул орон тоо бүртгэгдсэний 76 хувь нь хүүхэд асрах чөлөө, тэтгэвэр, шилжилт хөдөлгөөнөөс үүдсэн бол үлдсэн хэсэг нь хүүхдийн тооны өсөлтөөс шалтгаалсан шинэ ажлын байрууд болохыг Төрийн нарийн бичгийн дарга мэдээлж, математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байгааг хэлсэн юм. Харин сургуулийн өмнөх боловсрол, бага анги, нийгмийн ухааны хичээлүүдийн багш нар илүүдэлтэй болох төлөвтэй байна гэлээ.

2026-10-15 16.06.56.jpg

Хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулан нийслэлийн 52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд үг хэлж, байгалийн ухаан, англи хэл, технологийн багш хамгийн хомсдолтой байгааг яриад, багшийн эрэлт, нийлүүлэлтийг удирдах нэгдсэн цахим систем бий болгох санал гаргалаа. Бас тэрбээр багш бэлтгэх сургуулийн англи хэлний шаардлагыг чангатгах, багшийн нэр хүнд, нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатайг онцоллоо. Мөн 42 дугаар сургуулийн түүхийн ухааны багш н.Одбал тогтвортой ажиллах нөхцөлийг орон сууцтай шууд холбоотой гэж үзэж байгаагаа өөрийн жишээгээр ярьж, ипотекийн болон зээлийн нөхцөлийг багш нарт илүү хүртээмжтэй болгох нь зүйтэй гэв. Сургуулийн өмнөх боловсролын салбарт хүний нөөц харьцангуй тогтворжиж байгаа ч шинэ төгсөгчдийг ажлын байранд дахин сургаж дадлагажуулах хэрэгцээ өндөр хэвээр байгааг 246 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг хэлж, төгсөх курсийн оюутнуудыг бүтэн жилээр дадлагажуулдаг тогтолцоонд шилжих боломжтойг санал болгов.

2026-10-15 16.07.16.jpg

Салбарын асуудлыг сургууль, барилга, багш гэж салгах бус тогтолцооны хүрээнд авч үзэх ёстой гэдгийг сайд Л.Энх-Амгалан чухалчилж, боловсролын чанар, хот хөдөөгийн ялгаа, төрийн болон хувийн сургуулийн зөрүүг арилгахын тулд зургаан шинэчлэлийг цогцоор хэрэгжүүлж буйг тайлбарлав. Тэрээр багшийн асуудлыг багш бэлтгэх тогтолцооны шинэчлэл, ажлын байран дахь тасралтгүй хөгжлийн тогтолцоо, ур чадвар, бүтээмжид суурилсан үнэлгээ, цалин хөлсний тогтолцоо гэсэн гурван тулгуур бодлогоор шийдвэрлэхээр ажиллаж буйг товч дурдлаа. Мөн багшийн шинэ стандарт, үнэлгээний тогтолцоо боловсруулж байгаа бөгөөд цалин, нийгмийн баталгааг ур чадвар, бүтээмжтэй уялдуулах чиглэл баримталж буйгаа онцолсон юм. Түүнчлэн орон сууц, ипотекийн асуудлыг салбарын бус үндэсний хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр сууриа сайд илэрхийлж, багш бэлтгэх чиглэлээр Финландын Туркугийн Их Сургуультай хамтран ажиллаж буй болон Кембрижийн оролцоотой багшийн сургууль байгуулах асуудлыг судалж, сургууль, цэцэрлэгт түшиглэсэн багшийн хөгжлийн төвүүдийг байгуулж эхэлсэн, энэ ажлыг мөн бүсийн хэмжээнд өргөжүүлсэн, салбарын хэмжээнд багшийн хүрэлцээ ямар байгааг бодит цагийн горимоор хянах дата сантай болсон зэрэг гол гол ажлуудаа танилцууллаа.

2026-10-15 16.07.00.jpg

Улсын Их Хурлын гишүүн, Боловсролыг дэмжих лобби бүлгийн ахлагч Ж.Галбадрах улсын хэмжээнд 6354 багш дутагдаж байгаа гэсэн тооцоо гаргаснаа танилцуулж, өнөөдөр багш нарыг илүү цагаар ажиллуулах, тэтгэвэрт гарсан багш, оюутан багш нараар нөхөх зэргээр ажиллаж байгаагаас бодит хомсдолыг бүрэн илэрхийлэх боломжийг хааж буйг дүгнэсэн юм. Мөн багшийн мэргэжлээр суралцах өндөр оноотой элсэгчдэд цалинтай сургалт, гадаадын их сургуульд мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр зэрэг тусгай дэмжлэг хэрэгтэйг тэрбээр хэлж, мэргэжлээрээ ажиллахгүй байгаа төгсөгчдийг буцааж авчрах хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх цаг болсныг тэмдэглэв.

Багшлах боловсон хүчнийг дэмжих, тэдний хүрэлцээг алслагдсан аймаг, сумдад нэмэгдүүлэх, тогтвор суурьшлыг хангахын тулд хэрэгжүүлж буй орон сууц, нэмэгдэл, солилцооны бодлогын талаар Улсын Их Хурлын гишүүн С.Замира асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ сургуулийн орчин дахь нүхэн жорлон, агаарын бохирдол, эрүүл ахуйн асуудлыг боловсролын чанарт нөлөөлж буй хүчин зүйл гэж үзэн анхаарал хандуулахыг зөвлөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир нэг удаагийн хэлэлцүүлгээр багшийн хомсдолыг шийдэх боломжгүй тул энэ талаарх хэлэлцүүлэг зөвлөлгөөн, хяналтыг тогтмолжуулж, үр дүнг хэмжиж ажиллах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат боловсролын салбарын багш, ажилчдын цалин, урамшуулал нэмэгдэж байгаа нь эерэг нөлөө үзүүлж буйг онцлоод цаашид багшийн чанар, гадаад сургалт, мэргэжил дээшлүүлэх тогтолцоонд хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

2026-10-15 16.07.03.jpg

Хэлэлцүүлэгт оролцож буй боловсролын салбарын удирдах ажилтнууд багшийн хомсдолын шалтгааныг зөвхөн орон тоо бус, цалин хөлс, ажлын ачаалал, орон сууц, мэргэжлийн нэр хүнд, багш бэлтгэх тогтолцоотой холбон хөндсөн юм. Багшийн дутагдлыг богино хугацааны нөхөх бус тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэх шаардлагатай гэсэн Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн байр суурьтай хэлэлцүүлэгт оролцогчид санал нэг байгаагаа илэрхийлж байлаа.

Сургалтын тоног төхөөрөмжийн хангамжийн тухай асуудлаар Боловсролын салбарын төсвийн тухай хэлэлцүүлэг үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ө.ШИЖИР: ИРГЭД НОГДОЛ АШГАА ХУВЬДАА ДАНСАНДАА АВНА ГЭВЭЛ ТЭРИЙГ НЬ ХАН… 1 цагийн өмнө
БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ ТОГТОЛЦООНЫ ТҮВШНИЙ ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙД… 1 цагийн өмнө
ШҮҮХ АНАГААХ УХААНЫ ШИНЖИЛГЭЭ ЛАБОРАТОРИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН… 2 цагийн өмнө
МОНГОЛБАНКНЫ САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЖ, ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ … 4 цагийн өмнө
ЗОГСООЛ КИНО УРАН БҮТЭЭЛ ПУСАНЫ КИНО НААДМЫН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛУУДЫН Э… 6 цагийн өмнө
ЕВРОПЫН ЗӨВЛӨЛИЙН ВЕНЕЦИЙН КОМИССЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАРТА КАРТАБИАГ ХҮЛЭЭН… 9 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛЫГ З… 10 цагийн өмнө
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 10 цагийн өмнө
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, … Өчигдөр
МОНГОЛ ТЭМЭЭНИЙ БОЛОН МОРИН ХУУРЫН ӨДӨРТЭЙ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬД ОР… Өчигдөр
ГАДААДЫН БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГ… Өчигдөр
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГААС УР… Өчигдөр
ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙГ САНАЛ… Өчигдөр
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛГОХОД ЧИГЛЭСЭН ХУУЛ… Өчигдөр
ТАВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ӨРХИЙН 41.7 ХУВЬ НЬ ГЭРТ АМЬДАРЧ БАЙНА Өчигдөр
АРВАННЭГДҮГЭЭР САРД ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС Х… Өчигдөр
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? Өчигдөр
ХЗБХ: ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН… Өчигдөр
УЛААНБААТАРТ 6-8 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС 5 ГОЛ АСУУДЛЫГ ТОДОРХО… 2026/10/13
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? Өчигдөр
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07