МУБИС-ИЙН 2023 ОНЫ ТӨГСӨГЧДИЙН 80 ХУВЬ НЬ МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА


Монгол Улсын Боловсролын их сургуулийн ректор Ж.Батбаатар багш бэлтгэх хөтөлбөрийн талаар  УИХ-н ажлын хэсгийн гишүүдэд өнөөдөр /2024.11.18/ танилцуулав. 

Тэрбээр, МУБИС нь нийт 910 багш, ажилтантай, 2024-2025 оны хичээлийн жилд идэвхтэй 11212 суралцагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна гээд багш бэлтгэх тогтолцоо, хөтөлбөрийн үзэл баримтлал, багшлах гэрчилгээ олгох сургалт, гарааны багшийн чадамжийн хүрээ зэрэг үйл ажиллагааныхаа талаар онцоллоо. 

Боловсролын сайдын 2024 онд баталсан аргачлалын дагуу эрэлттэй, тэргүүлэх хөтөлбөрүүдийн үнэлгээг хийхэд сургуулийн өмнөх, бага боловсролын багш болон математик, мэдээлэл зүй, хими, биологи, физик, газар зүй, дуу хөгжим, нийгэм, сэтгэл зүй, тусгай хэрэгцээт сургуулийн багш нар хамгийн эрэлттэй мэргэжилд тооцогдож байгаа аж. 

Монгол Улсын хүн амын өсөлт, боловсролын салбарт үүсээд буй багшийн хомсдолыг арилгах, ерөнхий боловсролын сургуулийн 3 ээлжийг халах, шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгт ажиллах багш бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд багш бэлтгэх бүхий л хөтөлбөрүүд 2030 он хүртэл эрэлттэй хэмээн тооцож байна.


Тус сургуулийн элсэлтийн хяналтын тооны гүйцэтгэл энэ хичээлийн жилд 86 хувьтай байгаа ажээ. Тухайлбал, Архангай аймаг дахь салбар сургууль энэ хичээлийн жил 185 элсэгч авахаас 149 элсэгч авснаар 81 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Багшийн сургууль 350 элсэгчээс 393 элсэгч элсүүлж, 112 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэв. 

2023 оны нийт төгсөгчийн 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа бол 2022 оны төгсөгчдийн 76 хувь, 2021 оны төгсөгчдийн 71 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа ажээ. Энэ хичээлийн жилд нийт суралцагчийн 45 хувь буюу 3818 оюутан 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэг, хөнгөлөлтөд хамрагдсан байна.

Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн гишүүд  тус сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр мэдэээл хийхдээ дээрх тоо баримтыг ярьсан юм. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Б.Хэрлэн, М.Бадамсүрэн, С.Зулпхар асуулт асууж, дээрх танилцуулгатай холбогдуулан тодруулга хийлээ. МУБИС-ийн ректор Ж.Батбаатар, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Соронзон болон салбар сургуулиудын захирлууд Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж, цаашид авах арга хэмжээний талаар саналаа солилцсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 5 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 7 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 9 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25