Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Европын зөвлөлийн Венецийн комиссын ерөнхийлөгч Марта Картабиа тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр /2026.10.14/ хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр сайд Г.Тэмүүлэн тус комиссоос хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, улс орнуудад өгч буй хууль зүйн дүгнэлт, зөвлөмж түүнчлэн комиссын үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог хангахад авах арга хэмжээ, хүлээх үүргийг тодруулсан байна.

Ерөнхийлөгч Марта Картабиа комиссоос бусад улс орнуудтай хамтран хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тэр дундаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хүсэлтээр Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдэд өгсөн дүгнэлтийн талаар мэдээлэл өгчээ.
Түүнчлэн тус комисст шинээр элсэх улсуудад тавигдах шаардлага авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна