Монголбанк НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Төв банкийг ногооруулах бэлэн байдалд дэмжлэг үзүүлэх” төслийг 2023 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Монголбанкны санаачилага, хүсэлтээр Монгол Улсын онцлогт нийцүүлэн “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх цахим сургалт”-ыг хамтран боловсруулж, ашиглалтад нэвтрүүлээд байна. Цахим сургалт нь дараах таван бүлгээс бүрдэнэ:
Сургалтын агуулгыг Монгол Улсын онцлог, бодит жишээн дээр тулгуурлан боловсруулсан бөгөөд бүлэг бүрийн дараа эзэмшсэн мэдлэгээ шалгаж, сургалтыг амжилттай дүүргэсэн тохиолдолд суралцагч сертификат авна. Сургалт нь банк, санхүүгийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчид, оюутан, залуучууд болон сонирхогч бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй бөгөөд энэхүү холбоосоор бүртгүүлэн суралцах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна