Тайландын гоо бүсгүй Сасиварарин Атсавахиранкарн (Sasiwararin Atsawahirankarn) “Miss Asia Pacific International 2026” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагчаар тодорлоо.

Тэмцээний тэргүүн дэд байрт Коста Рикагийн Жиа Анжелик Франчески, хоёрдугаар дэд байрт Өмнөд Африкийн Номпумелело Малинди нар шалгарсан байна. Филиппиний Габриэль Галапи гуравдугаар байр, Мексикийн Ицель Идолина Сильва Борбон дөрөвдүгээр байрыг тус тус эзэлжээ.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс Мөнхцогтын Мөнхзаяа Филиппиний Себу мужид зохион байгуулагдсан уг тэмцээний шилдэг 25-д шалгарсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна