МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ОУВС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА

Admin
3 цагийн өмнө

Монголбанкны  мөнгөний бодлого, түүний хэрэгжилтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр хамтран ажилласан Олон Улсын Валютын Сангийн (ОУВС)-гийн техник туслалцааны багийн хаалтын уулзалт /2026.10.09/ боллоо. Техник туслалцааны хүрээнд Монголбанкны мөнгөний бодлогын тогтолцоо, үйл ажиллагаа, эдийн засгийн төсөөллийн загварт үнэлгээ хийж, тэдгээрийн найдвартай байдал, үр нөлөөг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулав. Тухайлбал, ОУВС-гийн баг Монголбанкны мөнгөний бодлогын арга хэлбэрийг нарийвчлан судалж, түүнийг боловсронгуй болгох талаар бодит, үнэ цэнтэй зөвлөмж өгсөн. Мөн, нээлттэй захын үйл ажиллагаа, заавал байлгах нөөц, байнгын санхүүжилтийн хэрэгсэл, гадаад валютын дуудлага худалдаа зэрэг мөнгөний бодлогын хэрэгслүүдийг хөгжүүлэх чиглэлээр санал, зөвлөмж өгч, цаашид техникийн дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.  

Монголбанк 2014 оноос эхлэн мөнгөний бодлого боловсруулах, эдийн засгийн төлөвийг төсөөлөх, бодлогын хувилбаруудын үр нөлөөг шинжлэхэд улирлын төсөөллийн загвар (QPM)-ыг ашиглаж ирсэн. Энэ удаагийн техникийн туслалцаагаар уг загварын бүтэц, валютын ханш болон хүүгийн түвшний тооцоолол, эдийн засгийн чиг хандлагын төсөөлөл зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэж, сайжруулах боломжийг тодорхойллоо. Мөн эдийн засгийн төсөөллийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, загварын ашиглалт, хөгжүүлэлтийг сайжруулах, Монголбанкны мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллав. 

Хаалтын уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт ОУВС-гийн техник туслалцааны багийнханд хандаж мэргэжлийн дэмжлэг, зөвлөгөө үзүүлсэнд талархал илэрхийлж, мөнгөний бодлогын тогтолцоог боловсронгуй болгох, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлоход энэхүү хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо. 

Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, мөнгөний бодлогын шинжилгээ, эдийн засгийн төсөөллийн аргачлалыг сайжруулах, бодлогын шийдвэр гаргалтын чанарыг дээшлүүлэх, мөнгөний бодлогын хэрэгслүүдийг боловсронгуй болгож, шилжих механизмыг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтой болохыг онцоллоо.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛ… 3 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦОО ИРГЭДИЙН АМЬДРАЛД ЯМАР… 4 цагийн өмнө
ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ХУВЬ ОРЧИМД ТОГТВОРЖУУЛАХААР ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙ… 7 цагийн өмнө
НАВИ ПИЛЛАЙД ОЧСОН НОБЕЛИЙН ЭНХ ТАЙВНЫ ШАГНАЛ ТРАМПЫГ УУРЛУУЛАВ 7 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 8 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 4-6 ХЭМ ДУЛААН 9 цагийн өмнө
ТАЙЛАНДЫН МИСС MISS ASIA PACIFIC INTERNATIONAL 2026 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БО… Өчигдөр
УЛААНБААТАРТ УУЛААРАА ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, ХҮЙТЭРЧ 7-9 ХЭМ ДУЛААН… Өчигдөр
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… Өчигдөр
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
ГАЛ ТҮЙМРИЙГ 4 ЦАГ 41 МИНУТАД БҮРЭН УНТРААВ 2026/10/10
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09
ЕАБХАБ-ЫН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА 2026/10/09
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
УЛААНБААТАРТ 12-14 ХЭМ ДУЛААН 2026/10/09
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
Их Уншсан
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… 2026/09/28
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 2026/10/05