ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкуртын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнөөдөр /2026.10.12/ Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурттай албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнгөрсөн хугацаанд парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, парламентын дарга, гишүүдийн харилцан айлчлалын давтамж хадгалагдсаар ирснийг тэмдэглэв.

845942017_1601192415385927_2992232340349991887_n.jpg

Хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэгийг тэрбээр онцлоод Туркийн Үндэсний Их Хурлын Тамгын газрын зүгээс Монгол, Турк хоёр улсын парламентын Тамгын газар хооронд байгуулсан 2009 оны Хамтын ажиллагааны протоколыг шинэчлэх санал гаргасанд талархал илэрхийллээ.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт, хоёр орны олон зуун жилийн түүхэн уламжлалтай найрсаг харилцааг онцолж, Турк Улсын гадаад бодлогод Монгол Улстай явуулж буй гуравдагч хөршийн бодлого чухал байр суурьтайг дурдлаа. Энэхүү найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдэгийг тэрбээр тодотгосон.

844863180_1601192475385921_7661276190948216236_n.jpg

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын талаар танилцуулсан. Улсын Их Хурал түүхэндээ анх удаа 32 эмэгтэй гишүүнтэй болж, парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээрээ Монгол Улс Ази тивд тэргүүлэгч орнуудын нэг болж байгааг тэрбээр тэмдэглээд, Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын гишүүн бөгөөд Олон улсын парламентын холбооны Эмэгтэй парламентчдын товчооны Дэд дарга Фатма Өнжү тэргүүтэй төлөөлөгчид оролцож буйд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн, Улсын Их Хурлын Тамгын газар парламентын үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох шинэчлэлийг 2019 оноос хойш тууштай хэрэгжүүлж байгааг дуулгаад, энэ хүрээнд Туркийн Үндэсний Их Хурлын Тамгын газрын сайн туршлагаас суралцах сонирхолтой байна хэмээсэн. Мөн хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг мэргэжлийн түвшинд хөгжүүлж, парламентын судалгаа, хууль тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалт, парламентын хяналт, иргэдийн оролцоо, нээлттэй болон цахим парламентын чиглэлээр туршлага солилцохын чухлыг уулзалтын үеэр онцолсон юм.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт, Парламент хоорондын харилцаанд Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа, харилцан туршлага, мэдээлэл солилцох явдал нэн чухал хэмээгээд цаашид хүний нөөц, цахимжуулалт гээд олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэлээ.

1791814483691035.jpg

Уулзалтын дараа Хамтын ажиллагааны протоколд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр талууд Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хүрээнд болон хамтын ажиллагааны протоколын дагуу Монгол, Туркийн парламентын Тамгын газар хоорондын харилцааг идэвхжүүлж, бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНГОЛБАНК: ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НОГООН САНХҮҮЖИЛТИЙН ЦАХИМ СУРГАЛТ НЭЭЛ… 1 цагийн өмнө
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ 1 цагийн өмнө
АЛТАЙ, ХАНГАЙН УУЛАРХАГ НУТГААР ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРЖ, ИХЭНХ НУТГААР… 2 цагийн өмнө
ИНФЛЯЦ ЕСДҮГЭЭР САРД 12.9 ХУВЬ ХҮРЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨ… 15 цагийн өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 3.7, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.8 ХУВИАР ӨСЖЭЭ 15 цагийн өмнө
МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛ… 20 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦОО ИРГЭДИЙН АМЬДРАЛД ЯМАР… 21 цагийн өмнө
ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ХУВЬ ОРЧИМД ТОГТВОРЖУУЛАХААР ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙ… Өчигдөр
НАВИ ПИЛЛАЙД ОЧСОН НОБЕЛИЙН ЭНХ ТАЙВНЫ ШАГНАЛ ТРАМПЫГ УУРЛУУЛАВ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ Өчигдөр
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 4-6 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ТАЙЛАНДЫН МИСС MISS ASIA PACIFIC INTERNATIONAL 2026 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БО… 2026/10/11
УЛААНБААТАРТ УУЛААРАА ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, ХҮЙТЭРЧ 7-9 ХЭМ ДУЛААН… 2026/10/11
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
ГАЛ ТҮЙМРИЙГ 4 ЦАГ 41 МИНУТАД БҮРЭН УНТРААВ 2026/10/10
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
Их Уншсан
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 2026/10/05