АРВАННЭГДҮГЭЭР САРД ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ХҮЙТЭН БАЙНА

Admin
1 цагийн өмнө

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх улирлын буюу 2026 оны 11, 12, 2027 оны 1 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 

Арваннэгдүгээр сар:

Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 1).

Зураг 1. 2026 оны 11 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

[Н–агаарын температур ОЖД–ын орчим, Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн]

Нийлбэр хур тунадас Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 2).

Зураг 2. 2026 оны 11 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу]

Арванхоёрдугаар сар:

Агаарын дундаж температур Баян–Өлгийн, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 3).

Зураг 3. 2026 оны 12 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим]

Нийлбэр хур тунадас Өмнөговийн ихэнх, Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 4).

Зураг 4. 2026 оны 12 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу]

Нэгдүгээр сар:

Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5).

Зураг 5. 2027 оны 1 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим]

Нийлбэр хур тунадас Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6).

Зураг 6. 2027 оны 1 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу]

3.2 ЗӨВЛӨМЖ

Өвлийн эхэн буюу 11 дүгээр сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Харин 12 болон 1 дүгээр саруудад агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас 12 дугаар сард говь болон зүүн аймгуудын нутгаар, 1 дүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж болзошгүй байгаа тул зуны хугацаанд хуурайшилт ихтэй байсан болон бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц хангалтгүй бүс нутгуудад өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулж байна.

Түүнчлэн температурын гэнэтийн дулааралт болон хүйтрэл нь малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛГОХОД ЧИГЛЭСЭН ХУУЛ… 43 минутын өмнө
ТАВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ӨРХИЙН 41.7 ХУВЬ НЬ ГЭРТ АМЬДАРЧ БАЙНА 1 цагийн өмнө
АРВАННЭГДҮГЭЭР САРД ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС Х… 1 цагийн өмнө
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2 цагийн өмнө
ХЗБХ: ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН… 3 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 6-8 ХЭМ ДУЛААН 4 цагийн өмнө
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС 5 ГОЛ АСУУДЛЫГ ТОДОРХО… 20 цагийн өмнө
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО 21 цагийн өмнө
МОНГОЛБАНК: ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НОГООН САНХҮҮЖИЛТИЙН ЦАХИМ СУРГАЛТ НЭЭЛ… Өчигдөр
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ Өчигдөр
АЛТАЙ, ХАНГАЙН УУЛАРХАГ НУТГААР ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРЖ, ИХЭНХ НУТГААР… Өчигдөр
ИНФЛЯЦ ЕСДҮГЭЭР САРД 12.9 ХУВЬ ХҮРЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨ… Өчигдөр
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 3.7, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.8 ХУВИАР ӨСЖЭЭ Өчигдөр
МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛ… 2026/10/12
С.БЯМБАЦОГТ: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦОО ИРГЭДИЙН АМЬДРАЛД ЯМАР… 2026/10/12
ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ХУВЬ ОРЧИМД ТОГТВОРЖУУЛАХААР ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙ… 2026/10/12
НАВИ ПИЛЛАЙД ОЧСОН НОБЕЛИЙН ЭНХ ТАЙВНЫ ШАГНАЛ ТРАМПЫГ УУРЛУУЛАВ 2026/10/12
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 4-6 ХЭМ ДУЛААН 2026/10/12
ТАЙЛАНДЫН МИСС MISS ASIA PACIFIC INTERNATIONAL 2026 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БО… 2026/10/11
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07