ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС 5 ГОЛ АСУУДЛЫГ ТОДОРХОЙЛЖ, 4 ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨМЖ ГАРГАВ

Admin
1 цагийн өмнө

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор хоёр өдөр үргэлжилсэн Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт өнөөдөр (2026.10.13) өндөрлөлөө.

2026-10-13 13.37.19.jpg

Дэлхийн дөрвөн тивийн 32 улс, 20 гаруй парламентын болон олон улсын байгууллагын 150 шахам албан ёсны төлөөлөгч оролцсон тус чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг бодит нөлөөлөлд хүргэх, эмэгтэй улс төрчдийн манлайллыг өсгөн нэмэгдүүлэх талаар харилцан туршлага солилцсон бүгд хурлын зэрэгцээ жендэрийн асуудлаарх эрх зүйн шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэх арга замыг хөндсөн салбар хуралдаанууд боллоо. Мөн эмэгтэйчүүдийн нөлөөллийг бүх салбарт нэмэгдүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах, тэдний манлайллыг дэмжих дэмжлэгийн тогтолцоог хэрхэн бий болгох тухай салбар хуралдаанууд өнөөдөр үргэлжилсэн юм.

2026-10-13 13.38.19.jpg

Чуулга уулзалт үр дүнтэй болж, дэлхийн парламентууд дахь эмэгтэй гишүүдийн нөлөөллийг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлсэн чухал яриа хэлэлцээ өрнөснийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулга уулзалтыг хааж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Тэрбээр, Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт энгийн нэгэн уулзалтаас хавьгүй өргөн хүрээтэй болж, хамтдаа суралцах, харилцан урам зориг авах, цаашдын үйл ажиллагаандаа шинэ эрч хүч, шийдэмгий байдлаар хандах хамтын талбар болж өргөжлөө. Бидэнд тулгарч буй зорилтууд олон талаар ижил төстэй бөгөөд биднийг урагш тэмүүлэхэд хөтөлж буй хүсэл эрмэлзэл ч мөн адил юм. Эмэгтэйчүүд парламентын үйл ажиллагааны бүх үе шатанд бүрэн дүүрэн оролцох, тухайлбал, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хууль тогтоомж боловсруулах, нөөц хөрөнгөө хуваарилах, хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад бодитой оролцож чадсан цагт л жинхэнэ нөлөө бий болно гэлээ. Чуулга уулзалтад оролцогчид энэ талаар санал нэгдэж, шийдвэр гаргах бүх түвшинд бодитой нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлснийг тэрбээр онцлов.

2026-10-13 13.38.05.jpg

Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас гаргарж буй төгсгөлийн баримт бичгийг танилцууллаа. Баримт бичигт эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд зөвхөн төлөөлөл хэрэгжүүлээд зогсохгүй хууль тогтоомж, бодлогын шийдвэрт тусгалаа олж байх ёстойг онцолж, энэ талаарх тогтвортой өөрчлөлт нь ганц байгууллага, эсвэл ганц улсын хүчин чармайлтаар бус, олон улсын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийн үр дүнд бий болно гэдэг дээр чуулга уулзалтад оролцогчид санал нэгдсэнийг дурджээ.

2026-10-13 13.37.49.jpg

Чуулга уулзалтын хүрээнд оролцогчид хэд хэдэн гол асуудлыг тодорхойлсон байна. Үүнд

  1. Төлөөлөл зайлшгүй шаардлагатай боловч дангаараа хангалтгүй.

  2. Манлайлах албан тушаалд хүрэх боломж нь бодит нөлөө үзүүлэхэд ач холбогдолтой.

  3. Аюулгүй, шударга, дэмжлэг үзүүлэхүйц орчин нь үр дүнтэй оролцооны урьдчилсан нөхцөл мөн.

  4. Олон улсын хамтын ажиллагаа нь үндэсний түвшний манлайллыг бэхжүүлсэн тохиолдолд үр дүнтэй.

  5. Тогтвортой, ахиц дэвшилд өргөн хүрээний түншлэл, тууштай, тасралтгүй, хүчин чармайлт шаардлагатай.

2026-10-13 13.38.23.jpg

Мөн чуулга оролцогчдын өрнүүлсэн хэлэлцүүлэг, илэрхийлсэн байр суурьт тулгуурлан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж, чиглэлийг дөрвөн үндсэн хүрээнд тодорхойлжээ.

  1. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх;

  2. Энэхүү төлөөллийг бодит нөлөөлөл болгон хувиргах;

  3. Эмэгтэйчүүдийн манлайлалд дэмжлэг үзүүлэхүйц, аюулгүй орчныг бүрдүүлэх;

  4. Эмэгтэй улс төрчдийн манлайлал, чадавхыг хөгжүүлэх олон улсын хамтын ажиллагааг ахиулах.

2026-10-13 13.37.52.jpg

Мөн баримт бичигт эмэгтэй парламентчдын цаашдын хамтын ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон гарсан ахиц дэвшлийн талаар дараа дараагийн уулзалтуудаар дүгнэж байхыг санал болгосон байна. Чуулга уулзалтаас гаргаж буй энэхүү баримт бичгийг Олон Улсын Парламентын холбоо болон НҮБ-ын холбогдох байгууллагуудад хүргэж, дэлхийн олон нийтийн анхааралд толилуулна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулгадаа дурдлаа.

2026-10-13 13.38.26.jpg

Дараа нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраа чуулга уулзалтын оролцогчид, төлөөлөгчид болон зохион байгуулагчдад талархал илэрхийлж үг хэлэв.

Тэрбээр, улс төрийн тогтолцоо, соёл уламжлал маань өөр өөр ч гэлээ чуулга уулзалтад оролцогчид хүйсийн тэгш байдлыг хангасан парламент илүү шударга, илүү хариуцлагатай шийдвэр гаргадаг болохыг хүлээн зөвшөөрч, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо бол хэн нэгний өгөх хишиг биш, ардчиллын салшгүй нөхцөл гэдэгт санал нэгдэж буйг олзуурхан дурдсан юм. Хүний эрхийг дээдэлсэн, иргэндээ ойр, нээлттэй, хариуцлагатай “сайн парламент”-ыг төлөвшүүлэх нь дэлхийн нийт парламентын үндсэн зорилго бөгөөд эмэгтэйчүүдийн дуу хоолойгүйгээр сайн парламент бүрдэх боломжгүй гэдгийг тэрбээр тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

2026-10-13 13.38.54.jpg2026-10-13 13.38.31.jpg2026-10-13 13.38.40.jpg2026-10-13 13.38.37.jpg2026-10-13 13.38.34.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС 5 ГОЛ АСУУДЛЫГ ТОДОРХО… 1 цагийн өмнө
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО 3 цагийн өмнө
МОНГОЛБАНК: ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НОГООН САНХҮҮЖИЛТИЙН ЦАХИМ СУРГАЛТ НЭЭЛ… 10 цагийн өмнө
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ 11 цагийн өмнө
АЛТАЙ, ХАНГАЙН УУЛАРХАГ НУТГААР ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРЖ, ИХЭНХ НУТГААР… 11 цагийн өмнө
ИНФЛЯЦ ЕСДҮГЭЭР САРД 12.9 ХУВЬ ХҮРЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨ… Өчигдөр
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 3.7, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.8 ХУВИАР ӨСЖЭЭ Өчигдөр
МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛ… Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦОО ИРГЭДИЙН АМЬДРАЛД ЯМАР… Өчигдөр
ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ХУВЬ ОРЧИМД ТОГТВОРЖУУЛАХААР ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙ… Өчигдөр
НАВИ ПИЛЛАЙД ОЧСОН НОБЕЛИЙН ЭНХ ТАЙВНЫ ШАГНАЛ ТРАМПЫГ УУРЛУУЛАВ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ Өчигдөр
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 4-6 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ТАЙЛАНДЫН МИСС MISS ASIA PACIFIC INTERNATIONAL 2026 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БО… 2026/10/11
УЛААНБААТАРТ УУЛААРАА ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, ХҮЙТЭРЧ 7-9 ХЭМ ДУЛААН… 2026/10/11
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
ГАЛ ТҮЙМРИЙГ 4 ЦАГ 41 МИНУТАД БҮРЭН УНТРААВ 2026/10/10
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
Их Уншсан
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 2026/10/05