ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛГОХОД ЧИГЛЭСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.14 / Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Р.Батболд, Ц.Туваан, Л.Мөнхбаясгалан, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд, Д.Цогтбаатар, Г.Хосбаяр нараас Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

viber_image_2026-10-14_13-00-51-161.jpg

Хуулийн төслийн гол агуулга нь хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэж буйг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр тодотгоод Засгийн газрын шийдвэрээр 2019 оноос жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1 хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг гэв.

Хэдийгээр хугацаа заагаад ийн хориглосон байдаг ч өнөөдөр 21 аймаг, 330 сум бүрд хаврын морин уралдааныг нууцаар зохион байгуулж, тэдгээр нь уралдааны зориулалтын зам, хүүхдийн аюулгүй байдал, хувцас хэрэглэлийн стандартыг хангахгүй, төр засгийн хараа хяналтгүйгээр далд хэлбэрээр уралдаан, сунгаа зохион байгуулан эрсдэл үүсгэж, улмаар унаач хүүхдүүд хөлдөх осгох, мориноос унаж гэмтэх аюулыг бий болгож байгаагаас үүдэн төрийн бус байгууллагуудуудын эсэргүүцэл эрс ихэссэн байна. Үүнтэй холбогдуулан хүний эрхийн болон хүүхдийн байгууллагууд уралдааны журмыг өөрчлөх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, санаачилгууд гаргасаар байгаа аж. Иймд Засгийн газрын тогтоолоос өөр энэ талаарх тодорхой зохицуулалтгүй байгаа тул хаврын морин уралдааны эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр онцлон тэмдэглэв.

viber_image_2026-10-14_13-00-50-163.jpg

Хуулийн төсөлд дараах асуудлыг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсвэл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулах, товыг нь Засгийн газрын шийдвэрээр тогтоохоор тусгажээ. Мөн хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахдаа морь уралдуулах зурвасыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг хангах, уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны хүн унаж уралдах зохицуулалтыг тусгасан байна. Улмаар уралдааны морь унах хүн дулаанаа хадгалдаг, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй, осол, гэмтлээс хамгаалах, сэрүүний улиралд тохирсон хувцас хэрэглэлтэй оролцох, заавал даатгуулах, морины уяач нь уралдааны морь унагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулах, хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг хаврын хурдан морины уралдааны замд өртөөчлөн байрлуулж, тусламж үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдал, хэв журмыг сахиулах бэлтгэлийг хангасан байх зэрэг шаардлагыг тодорхой зохицуулжээ. Улмаар хаврын хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг уралдуулахын зэрэгцээ морины насны ангиллаас хамаарч азарга, соёолон насны морьд 16-17, их насны морьд 18-19 километрын замд уралдах зохицуулалтыг тусгасан байна.

viber_image_2026-10-14_13-00-50-675.jpgviber_image_2026-10-14_13-00-51-161.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар хаврын морин уралдааны унаач хүний насыг 14-өөс дээш хэмээн тогтоож, стандартын хамгаалалтын хувцас, хэрэглэл хэрэглэснээр эрх зөрчих асуудал багасах бөгөөд моринд гарамгай хүмүүст шинээр ажлын байр бий болох давуу талтай болно. Түүнчлэн морин уралдаан нь үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүхэн уламжлалыг бэхжүүлэх, нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙГ САНАЛ… 22 минутын өмнө
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛГОХОД ЧИГЛЭСЭН ХУУЛ… 1 цагийн өмнө
ТАВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ӨРХИЙН 41.7 ХУВЬ НЬ ГЭРТ АМЬДАРЧ БАЙНА 2 цагийн өмнө
АРВАННЭГДҮГЭЭР САРД ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС Х… 2 цагийн өмнө
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 3 цагийн өмнө
ХЗБХ: ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН… 4 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 6-8 ХЭМ ДУЛААН 5 цагийн өмнө
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС 5 ГОЛ АСУУДЛЫГ ТОДОРХО… 20 цагийн өмнө
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО 22 цагийн өмнө
МОНГОЛБАНК: ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НОГООН САНХҮҮЖИЛТИЙН ЦАХИМ СУРГАЛТ НЭЭЛ… Өчигдөр
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ Өчигдөр
АЛТАЙ, ХАНГАЙН УУЛАРХАГ НУТГААР ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРЖ, ИХЭНХ НУТГААР… Өчигдөр
ИНФЛЯЦ ЕСДҮГЭЭР САРД 12.9 ХУВЬ ХҮРЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨ… Өчигдөр
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 3.7, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.8 ХУВИАР ӨСЖЭЭ Өчигдөр
МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛ… 2026/10/12
С.БЯМБАЦОГТ: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦОО ИРГЭДИЙН АМЬДРАЛД ЯМАР… 2026/10/12
ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ХУВЬ ОРЧИМД ТОГТВОРЖУУЛАХААР ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙ… 2026/10/12
НАВИ ПИЛЛАЙД ОЧСОН НОБЕЛИЙН ЭНХ ТАЙВНЫ ШАГНАЛ ТРАМПЫГ УУРЛУУЛАВ 2026/10/12
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 4-6 ХЭМ ДУЛААН 2026/10/12
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 3 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07