СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ?


Стресс амьдралд нөлөөлөх нь 

Стресс гэдэг бол сэтгэл зүйн хүнд дарамт, хэцүү нөхцөл байдлаас шалтгаалдаг зүйл.

Стресс нь айдас түгшүүрт автах, өдөр болгон шаналгаатай байх хэлбэрээр илэрдэг. Сэтгэл зүйд учирч байгаа ачаалал хэрээс хэтэрсэн тохиолдолд эрүүл мэнд муудаж, бусад шинж тэмдгүүд илэрч эхэлдэг.

Стрессийн эхэн үед сэтгэлийн хүчээ дайчилсны хүчинд бие махбодид өөрчлөлт гарахгүй байж болно. Харин хүн биеийн болон сэтгэлийн хэтэрхий их хүчтэй цочролд орсон үед бие махбодь нь өөрийн эрхгүй хамгаалах оролдлого хийж эхэлдэг байна. Үүнийг эерэг стресс гэж нэрлэдэг. Эерэг стрессийн үед эргэн тойрныхоо зүйлстэй дасан зохицох боломжтой.

Хэрвээ ийнхүү дасан зохицож, стрессийн нөхцөл байдлаас гарч чадахгүй бол архаг стресс буюу зовлон болж хувирдаг. Энэ нь бие махбодид сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ийм үед ямар ч цохилт хүний хэвийн байдлыг эвдэж, өвчин үүсгэж болно. Хүний хамгаалах систем нь стрессийг даван гарч чадахгүй сэтгэцийн асуудалд орж мэдэх юм.

Стресс үүсэх шалтгаанууд

Стресс ихэвчлэн амьдралын таагүй хүнд үед үүсдэг.Гадаад хүчин зүйлд өөр газар шилжин амьдрах, ажлаа солих,  ойр дотны хүний үхэл, гэр бүл салалт, өдөр тутмын таагүй явдлууд, мөнгөний асуудлууд, цаг хугацаа шахуу ачаалалтай ажил, хэрүүл маргаан, гэр бүлийн харилцааны тааламжтай бус байдлууд зэргийг нэрлэж болно. Харин дотоод хүчин зүйлд амьдралын үнэ цэнэтэй зүйлс, итгэл үнэмшил, өөртөө итгэх итгэл, хэлсэндээ хүрэх зэрэг зүйлс орно.

Стресс үүсгэгчдийн нөлөөлөх хүч нь тухайн хүний сэтгэл зүйн өвөрмөц онцлог болон амьдралын туршлагаас шалтгаалдаг байна.

Стрессийн шинж тэмдэг

Стрессийн шинж тэмдэг нь байнга эсвэл гэнэт цөөхөн хоромд ч илэрч болно. Ихэвчлэн гэнэтийн сэтгэл хөдлөлийн тэсрэлт маягтай илэрч, айдас мөн зүрх хүчтэй цохилох хөлрөх шинж тэмдгүүд илэрнэ.

Стрессийн хоёр гол шинж тэмдэг бол айдас түгшүүр, тайван бус байдлыг хянаж чадахгүй байх явдал юм.

Түүнчлэн ядарч сульдах чичрах, тэвчээргүй байдал, нойргүйдэл, нойр алдагдах, анхаарал төвлөрөхгүй байх, сэтгэл санаагаар унах, уйлах, идэвхгүй байдал зэрэг шинж тэмдгүүд бий болно.

Стресс бүр хүндэрсэн тохиолдолд толгой өвдөх, согтууруулах, мансууруулах бодис хэрэглэх, тамхи татах, зүрх судасны өвчин тусах, байнгын айдас түгшүүрт автах, сэтгэл гутрал зэрэг зүйлс тохиолдоно.

Стрессийг хэрхэн арилгах вэ?

Хүмүүс бэрхшээлтэй асуудлыг янз бүрээр хүлээж авдаг. Нэг хэсэг нь стрессийн эсрэг зогсож, асуудлаа хөнгөн шийдэж чаддаг бол зарим нь учраа олохоо байж уур бухимдалд автдаг. Харин нөгөө хэсэг нь айдас түгшүүрийн үед өөрийгөө ямар ч хамгаалалтгүй мэт санах нь бий.

Орчин үед стресс үүсгэх хүчин зүйлс олноор бий болсон тул түүнтэй үр дүнтэй тэмцэхэд суралцах хэрэгтэй.

Стрестэй тэмцэх дараах үндсэн аргууд байгаа гэж үздэг.

  • бие махбодийн дасгал хөдөлгөөн, бясалгал хийх, амрах, сөрөг сэтгэл хөдлөлөө өөр хүнтэй хуваалцан тайвшрах зэрэг нь хөнгөн зэргийн стрессийн үед үр нөлөөтэй.
  • сэтгэл зүйчээс зөвлөгөө авах- Урт хугацаанд үргэлжилсэн, хүнд хэцүү стрессийн үед зөвхөн үр дагаврыг биш харин учир шалтгааныг нь тодруулж сэтгэл засал хийлгэх нь зүйтэй байдаг.

Хүний амьдралд бэрхшээлтэй зүйл тохиолдохгүй байна гэж үгүй. Энэхүү зөвлөгөө танд стрессээс гарахад бага ч болов тусална гэж найдаж байна.

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 4 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 10 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 11 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 13 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 14 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25