ХҮҮХДЭЭ БОДООД ХАМТ АМЬДРАХ УУ, ЭСВЭЛ САЛАХ УУ?


- Сэтгэлзүйчийн зөвлөгөө - 

Хүүхэдтэй байгаагүй бол би түүнээс аль хэдийн салчихсан байсан юм! гэх үгс сонстох нь олонтоо. Зарим гэр бүл хүүхдээ юу ч мэддэггүй гэж бодоод жаргалтай хосын дүрд тоглосон хэвээр байх нь ч бий. Гэвч хожмоо тэр хүүхэд аав ээжийнхээ залуу сайхан насны амьдралыг хазаарлагч буруутан болж хувирдаг. Нэгэнт өнгөрсөн он жилүүдийг буцаах аргагүй. Тиймээс энэ хэцүү нөхцөл байдлаас хэрхэн гарах талаар Украины сэтгэлзүйч Елена Савиновагийн зөвлөгөөг хүргэе.
Ээжийнхээ нөхрийг сольчихвол яадаг юм?
Хүүхдээсээ хэзээ ч салах боломжгүй гэдгийг л хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. Нэг л аав болсон бол насан туршдаа тэр хүн аав чигээрээ л байх болно. Тусдаа амьдардаг, хүүхэдтэйгээ уулздаггүй байлаа ч гэсэн аав л бол аав.
Гэр бүлд эцэг эхийн харилцаа, эхнэр нөхрийн харилцаа гэж хоёр харилцаа бий. Энэ хоёрыг хооронд нь хольж хутгаж ойлгож болохгүй.
Өөрөөр хэлбэл, эхнэр нөхрийн харилцаанд үүссэн асуудлыг эцэг эхийн харилцаа болгож болохгүй. Ийм тохиолдолд хүүхэд өөрийгөө шууд буруутгадаг.
Зарим ээжүүд ааваас нь салах эсэх тухайгаа хүүхэдтэйгээ ярилцах гэх юм уу эсвэл хүүхдийнх нь дэргэд эцгийг нь муулдаг. Зарим нь бүр нэгэн ахтай хамтдаа амьдарч эхэлбэл ямар вэ? гэх мэт зүйлийг хүүхдээсээ асуудаг. Энэ тохиолдол бүрд хүүхдэд өөрийгөө буруутгах бодол төрдөг. Хүүхэд бол хүүхэд. Тэр эцэг эхийгээ л мэдэх болохоос биш эхнэр нөхрийн харилцааг мэдэхгүй. Хүүхдэд хэн нэгнийг нь заавал муу болгож харагдуулж, нөгөөг нь сайн болгож ойлгуулах гэх хэрэггүй.
Хүүхдүүд эцэг эхдээ адилхан хайртай байдаг учраас хэн нэгнийг нь алдахаас айдаг. Тэгээд ч эхнэр нөхрийн харилцааны юу нь болохгүй байгааг тэр жижигхэн зүрх ойлгохгүй. Тиймээс гэр бүлийн асуудлаа шийдэхдээ хүүхдээ байлгахгүй байсан нь дээр.
Хэрвээ бүр салах дээрээ тулсан бол эхнэр нөхрийн харилцаа нь дуусаж байгаа болохоос биш эцэг эх чигээрээ байна гэдгийг хүүхдэдээ тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Үнэндээ тийм л юм болж байгаа шүү дээ. Ингэвэл хүүхэд эцэг эхтэй хэвээрээ байгаа юм байна гэж мэднэ.
Эмэгтэйчүүд нөхрөө муу хүн, муухай хүн гэж байнга хүүхдэдээ хэлээд байвал тэр хүүхдийн нүдэнд аав нь муу хүн болж харагдаж эхэлдэг. Ингэснээр хүүхдийн сэтгэл дэх нэгэн том уул нурж үгүй болно. Өмөг түшиггүй мэт болно.
Аймшигтай төгсгөх үү, эсвэл аймшигтайгаар нь үргэлжлүүлэх үү?

Хүүхэдтэй болох гэж буйгаа мэдээд гэрлэсэн гэр бүлүүд байдаг. Тэдний хэлэх дуртай уриа нь “Хүүхдийнхээ төлөө”. Үүнийг ухаад бодож үзвэл хүүхэд нь том болоод гэрлээд явбал эцэг эх нь сална гэсэн үг үү? Яг ийм ойлголтыг хүүхдэдээ өгснөөр зарим гэр бүл түүнийг гэрлүүлэхгүй, хүнтэй суулгахгүй байлгахыг эрмэлздэг. Бие даан амьдрах хэцүү гэх юм уу, эсвэл аав ээжгүй бол амьдрал харанхуй гэх мэтээр сургадаг. Хэн ч чамайг аав ээж шиг чинь хайрлахгүй, бусдад чи хэрэггүй гэх мэтээр үглэдэг.
Үүнээс үүдээд эцэг эхээсээ хамааралтай хүүхдүүд өсөн торниж, хувийн амьдралд нь жижигхэн бэрхшээл учрахад л төрхөм рүүгээ яаран гүйдэг. Ийм гэр бүлд өссөн эмэгтэй хүүхэд түр зуурхан гэрлэсэн болоод төрхөмдөө ирэхдээ ганцаараа биш хүүхэд тэвэрчихсэн байх нь бий. Мэдээж, эцэг эх нь харамсавч, зээтэй болсондоо баярладаг. Уг нь охиныхоо гэр бүлийг аврах, хүүхдийг нь өнчин өсгөхгүй байх тал дээр санаа тавих ёстой атал дахиад л дараагийн үеэ өөрийн гэр бүлийг авч үлдэх аргаа болгодог.
Гэр бүл салалт гэдэг хэнд ч хүсэхээргүй явдал. Гэхдээ заримдаа салсны дараагаар аймшигтай үеүд ард хоцорч, дахин сайхан амьдрах итгэл хүсэл төрдөг.
Харин “хүүхдийнхээ төлөө” гэсэн уриагаар олон жил хамт амьдарсан ч аз жаргалгүй гэр бүлийн хэв маяг түүний дараа дараачийн үед ч хадгалагдан үлдэх боломжтой. Учир нь ийм аз жаргалгүй, бодол хүслээ дотроо нуусан гэр бүлд өссөн хүүхэд эцэг эхтэйгээ адил болж өсөх магадлал их. Ийм айлд өссөн хүүхэд өөрийнхөө хүсэл тэмүүллийг ч сонсохоо больдог талтай.
Ийм гэр бүлийн эхнэр нөхөр хоёр олон жил хамт байх тусмаа үүнд хүүхдээ буруутгаж, хүүхдээ өртэй мэт боддог ч талтай. “Хэрвээ чи байгаагүй бол ...” гэх мэт үг хэлэх нь бяцхан хүүхдэд маш хүнд цохилт болж очдог. Цохиулсан юм шиг уначихгүй ч гэлээ сэтгэлд нь гүн шарх болон үлдэнэ.
“Хэрвээ чи байгаагүй бол танай эцгээс би аль хэдийн салчих байсан юм” гэх үг сонссон хүүхэд “Би байхгүй болчихвол энэ хоёр жаргалтай амьдрах юм байна” гэсэн бодлын үүднээс юу ч хийж болох аюултай, эрсдэлтэй.
Тиймээс өөрсдөө сайн бодоорой. Хэн хэнийгээ хүндлээд, сэтгэл санааны тайван байдлаа бодоод шаардлагатай үедээ салах уу, эсвэл тогтвортой сайн гэр бүлийн дүр эсгэхээр үлдэх үү? гэдгээ бодох ёстой. Саллаа гэхэд хүүхэд хэнтэй үлдсэн нь дээр вэ? Мэдээж, нөгөөгөө илүү хүндэлж чаддагтай нь үлдэх нь зөв. Тэгвэл ядаж уулзуулна шүү дээ.
Эхлээд эхнэр нөхөр, дараа нь эцэг эх
Заримдаа эхнэр нөхөр хоёр хүүхэдтэй болохоороо салах дээрээ тулдаг. Үүнээс яаж сэргийлэх вэ? Та хоёр эхлээд эхнэр нөхөр болж байж дараа нь эцэг эх болсноо санах хэрэгтэй. Эцэг эхийн хариуцлага гэдэг бол гэр бүлийн бүтэн тогтолцоонд орж ирж буй шинэ элемент болж та хоёрт очно. Эхлээд эхнэрээ юм уу, нөхрөө хайрласан тэр хайр сэтгэлээр дамжиж хүүхдэд хайр очиж буйг олж харж, ойлгоорой.
Зарим гэр бүл хүүхэдтэй болмогцоо эхнэр нь нөхрөө хайхрахаа больдог тал бий. Зөвхөн хүүхдэдээ бүх анхаарлаа тавьдаг. Нөхөр нь туслах гэтэл буруу байна, болохгүй байна гэх мэтээр харилцаанаасаа түлхэж эхэлдэг.
Ингэснээр ээж үр хоёрын хооронд “Зөвхөн бид хоёр” гэсэн далд ухамсарт баг бүрэлдэж, харин саяхан л хайрын тэнгэр нь явсан залуу буюу нөхөр нь тэр багийн гаднах хүн болж хувирна. Багаас гадуурхагдсан аавын сэтгэл санаанд таагүй мэдрэмж төрж, алдаа гаргана. Тэгмэгц эхнэр чангаар хашхирч, уурлаж бухимдаж, нөхрөө буруутгана. Гэвч үнэндээ тэр эмэгтэй өөрөө хүүхдээ шууд гэр бүлийнхээ хаанд өргөмжилснөөр нөхрийнхөө эрх мэдлийг шууд булааж, буланд шахсанаа ойлгодоггүй.
Зүгээр маш энгийн жишээгээр тайлбарлая. Эхнэр нөхөр хоёр нэг орон дээр хамт унтдаг байлаа. Гэтэл хүүхэд төрсний дараа ээж тэр орон дээр хүүхдээ тэвэрч унтана. Харин аав орноос “хөөгдөнө”. Ийм л байдаг.
Ингэж энхрийлүүлсэн шинэ хаан буюу хүүхэд ухаан ороод ирэхээрээ аавдаа ээжийнхээ нөхөр мэт хандах тал бий. Аав бол гэр бүлийн “илүүдэл”, арай өөрөөр тодорхойлбол “тэтгэвэрт гарсан нөхөр” болж хувирна. Ингэснээр нэгэнт илүүдсэн тэр тэтгэврийн нөхөр гэрээсээ явах шийдвэр гаргаж ч болно.
Тэгэхээр яавал дээр вэ? гэвэл хүүхдэдээ багаас нь сайн ойлгуулж хэлэх зүйлс бий. “Чи яг аав ээж шигээ сайн сайхан хүн болно” гэх юм уу эсвэл “Ээж шигээ үзэсгэлэнтэй, аав шигээ хүчтэй хүн болоорой” гэж тархинд суулгаж өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд гэр бүлд хэн нь ч нэгдүгээрт биш бүгд адил гэдгийг ойлгоно. Ээж Аав хоёр бол эхнэр нөхөр хоёр буюу нэг баг, энэ багийн жижигхэн тоглогч нь би, ирээдүйд том болно гэж бодно. “Надад аав ээж гэж хоёр том хамгаалалт байна” гэж хүүхдийн сэтгэл амар байх болно. Ингэж л нэг нэгнээ хүндэлж байж харилцаа үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 4 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 11 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 12 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 14 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 14 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25