МОНГОЛ ТЭМЭЭНИЙ БОЛОН МОРИН ХУУРЫН ӨДӨРТЭЙ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬД ОРУУЛАХ ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.14 / Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, У.Отгонбаяр, Р.Батболд нараас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл Монгол Улс нь биет болон биет бус соёлын өвөөр баялаг улс бөгөөд тэмээ, морин хуур нь монголчуудын ахуй, сэтгэлгээ, гоо зүй, байгальтай зохицон амьдрах үзэл санааг илэрхийлсэн онцгой бэлгэдэл гэдгийг дурдаад энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

viber_image_2026-10-14_13-00-48-119.jpg

Морин хуур нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний хөгжмийн зэмсэг” хэмээн албан ёсоор баталгаажсан бол тэмээ нь говь, цөлийн бүсийн экосистемд дасан зохицсон, уламжлалт мал аж ахуйн тулгуур, нүүдлийн соёлын чухал илэрхийлэл хэвээр байна. Эдгээр соёлын өвийг улс орон даяар жил бүр тогтмол онцлон тэмдэглэх, олон нийтэд таниулах, улмаар хотжилт, даяаршлын энэ цаг үед хойч үедээ өвлүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байгаа аж.

viber_image_2026-10-14_13-00-43-202.jpg

Иймд жил бүрийн нэгдүгээр сарын 24-ний өдрийг “Монгол тэмээний өдөр”, жил бүрийн зургаадугаар сарын 7-ны өдрийг “Морин хуурын өдөр” болгох зохицуулалтыг төсөлд тусган, улмаар нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдийн ангилалд хамруулах замаар соёлын өвийг хамгаалах, алдаршуулах төрийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэх зорилгыг агуулсан байна.

Төсөл батлагдсанаар Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх төрийн бодлогыг бэхжүүлэх, үндэсний үнэт зүйлсийг хойч үедээ өвлүүлэн үлдээх эрх зүйн баталгааг хангах стратегийн ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, … 1 цагийн өмнө
МОНГОЛ ТЭМЭЭНИЙ БОЛОН МОРИН ХУУРЫН ӨДӨРТЭЙ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬД ОР… 2 цагийн өмнө
ГАДААДЫН БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГ… 2 цагийн өмнө
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГААС УР… 2 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙГ САНАЛ… 5 цагийн өмнө
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛГОХОД ЧИГЛЭСЭН ХУУЛ… 6 цагийн өмнө
ТАВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ӨРХИЙН 41.7 ХУВЬ НЬ ГЭРТ АМЬДАРЧ БАЙНА 7 цагийн өмнө
АРВАННЭГДҮГЭЭР САРД ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС Х… 7 цагийн өмнө
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 8 цагийн өмнө
ХЗБХ: ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН… 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 6-8 ХЭМ ДУЛААН 10 цагийн өмнө
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС 5 ГОЛ АСУУДЛЫГ ТОДОРХО… Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
МОНГОЛБАНК: ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НОГООН САНХҮҮЖИЛТИЙН ЦАХИМ СУРГАЛТ НЭЭЛ… Өчигдөр
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ Өчигдөр
АЛТАЙ, ХАНГАЙН УУЛАРХАГ НУТГААР ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРЖ, ИХЭНХ НУТГААР… Өчигдөр
ИНФЛЯЦ ЕСДҮГЭЭР САРД 12.9 ХУВЬ ХҮРЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨ… 2026/10/12
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 3.7, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.8 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/10/12
МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛ… 2026/10/12
С.БЯМБАЦОГТ: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦОО ИРГЭДИЙН АМЬДРАЛД ЯМАР… 2026/10/12
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 8 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07