Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар Их Британийн Барклэйс банк (Barclays)-ны Хөрөнгө оруулалтын банкны Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Абхаи Кумар Синха /Abhay Kumar Sinha/-г болон албаны бусад төлөөлөгчдийг 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, банк, санхүүгийн салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын орчин болон зах зээлийн боломжийн талаар санал солилцсон байна.


Монголбанкнаас банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын шинэчлэлийг танилцуулж, гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар мэдээлэл солилцжээ.

Барклэйс банкны төлөөлөгчид Монгол Улсын банк, санхүүгийн салбар болон хувийн секторын нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, холбогдох зохицуулалт болон зах зээлийн боломжийн талаар сонирхож байгаагаа илэрхийлсэн байна.
Талууд мэдээлэл, туршлага солилцож, хамтын ажиллагааны боломжийг цаашид судлахын ач холбогдлыг онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна