УИХ-ын гишүүн Ө.Шижир Оюутолгойн ногдол ашгийг юунд зарцуулах талаар явуулж байгаа санал асуулгын тухай өөрийн цахим хуудастаа бичжээ.
Ө.Шижир "Хөтөлж байцаалт авна гэдэг шиг хөтөлж асуумж асуусан санал асуулгыг Засгийн газраас хийж байна. Иргэдээс асууна гэсэн л бол иргэд чөлөөтэй саналаа өгөх, илэрхийлэх сонголтыг нь өгөх ёстой.
Ийм хөтөлж байцаасан тулган шаардсан шинжтэй жүжигчилсэн тоглолтоо боль. Иргэдээс асууж л байгаа юм бол иргэд хувьдаа дансандаа авах гэдэг сонголтыг нь оруулаад санал асуулгаа явуул. Тэгээд гарсан шийдвэрийг нь дага. Асууж л байгаа юм бол.
Хувьдаа дансандаа авна гэвэл тэрийг нь ханга. Иргэд тэр ногдол ашгаарай өрөө төлнө үү, махаа авна уу, үр хүүхдүүддээ өгнө үү засгийн газарт ямар ч падгүй." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна