Х.ХАТАНБААТАР: ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА

Admin
Өчигдөр

Монголын Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар "Asian Poker Tour" тэмцээнд оролцож, гурван тэмцээнд шагналт байрт шалгарчээ. 

Тэрбээр өөрийн цахим хаягтаа "Asian Poker Tour (APT) буюу спорт покерийн шагналын сан өндөртэй ээлжит тэмцээн эдгээр өдрүүдэд БНСУ-ын Чэжү арал дээр зохион байгуулагдаж нийт 2000 гаруй тамирчин оролцлоо.

Миний хувьд 5 тэмцээнд оролцсон бөгөөд өдөр бүр 12 цаг нийт 5 өдрийн турш 60 цаг сууж өрсөлдөгчийн хөдөлгөөн, нүүрний хувирал, тоглолтын арга барилыг тогтоох, сэтгэл зүйг унших, магадлал буюу тасралтгүй тоо бодох зэргээр тархиа нэлээн ачааллууллаа. Хэдий цом авч чадаагүй ч 3 тэмцээнд шагналт байрт орж мөн Final Table (FT)-д ч суусан бол үндсэн тэмцээн болох Main Event-дээ шагналт байр руу ороход 8 хүн, “NL Hold`em Freezout” тэмцээнд мөн шагналт байр руу ороход 17 хүн дутуу байхад тус тус хасагдлаа. Гэхдээ өөрийгөө энэ том тэмцээнд 100% амжилттай оролцлоо гэж дүгнэж байна.

Покерийг спорт талаас нь хөгжүүлэхийг хичээж байгаа Монголын Покер Спортын Холбооны олон сайхан залуучуудтай танилцлаа. Тэмцээний үеэр бүгд л магадлал бодож, бие биедээ тактик, стратегийн зөвлөгөө өгч мэргэжлийн тамирчдын түвшинд оролцож, амжилт гаргаж байгааг нь хараад бахархаж суулаа.

Нэг маш сайн анзаарсан зүйл маань тэмцээн бүрийн сүүлийн шатанд ихэвчлэн өмнөх тэмцээнүүдэд шагналт байрт орж байсан тамирчид шалгарч байсан нь энэ бол азанд найдсан тоглоом бус мэргэжлийн оюуны спорт гэдэг нь харагдаж байсан юм.

Энэ тэмцээнд оролцох болсон шалтгаан маань өнгөрсөн жил Европ тив буюу Английн оюуны спортын холбооноос зохиосон тэмцээнд 600 хүнээс 2-р байр, Кипрт болсон тэмцээний Side event-д 1-р байрт тус тус орсон нь нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл Ази тивдээ өөрийгөө сорьж үзье гэж бодсон юм. Цаашдаа покерийн тэмцээн уралдаанд намайг дахин оролцох эсэхийг хүмүүс сонирхож байж магадгүй. Одоо ганцхан дэлхийн аваргад оролцох дутуу учир энэ жил АНУ-ын Лас вегас хотод WSOP (Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2024)-т оролцох төлөвлөгөөтэй байна. Үүний дараа дахин ямар ч тэмцээн уралдаанд оролцохгүй.

Эдгээр өдрүүдэд дэмжиж урам өгч байсан та бүхэнд баярлалаа.

Жич: Нийслэлийн шилдэг татвар төлөгч болж байсан хүн чинь монголдоо очоод шагналын мөнгөө тайландаа тусгаж татвараа төлөх болно.  2024.05.04" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23