МИАТ ТӨХК нь БНСУ-ын Gangnam Grand Eye нүдний эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ.
БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах Gangnam Grand Eye нүдний эмнэлэг нь нүдний төрөл бүрийн оношилгоо, эмчилгээ, хараа засах мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлэг юм.
МИАТ ТӨХК-ийн зорчигч та сүүлийн 3 сарын хугацаанд МИАТ (OM)-ийн нислэгээр үйлчлүүлсэн бол нислэгийн суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ ашиглан тус эмнэлгийн сонгогдсон үйлчилгээ, мэс засалд тусгай хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Үүнд:
Мэс заслын төлбөрийн хөнгөлөлт:
• Хараа засах мэс засал: ЛАСЕК (LASEK), ЛАСИК (LASIK), SMILE зэрэг мэс засалд 14–30 хувийн хөнгөлөлт.
• Болор солих мэс засал: Мэс заслын төлбөрт тусгай хөнгөлөлт.
Нэмэлт үйлчилгээ, урамшуулал:
• Мэс заслын дараах эхний нэг сарын хэрэглээний дусаалгыг үнэ төлбөргүй олгоно.
• Хараа засах мэс засал хийлгэх зорчигч ажлын өдрүүдэд 300,000 воны үнэ бүхий шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.
• PRP эмчилгээ: 100,000 воны үнэ бүхий үйлчилгээ.
• IPL эмчилгээ: 150,000 воны үнэ бүхий үйлчилгээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://miat.com/mn/1351/gangn...
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна