КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ

Admin
1 цагийн өмнө

2026 оны Victoria’s Secret Fashion Show олон шинэ содон зүйлээр дүүрэн болж өнгөрлөө.

2024 онд эргэн зохион байгуулагдаж эхэлснээсээ хойш анх удаа энэхүү алдартай шоу Лос-Анжелес хотод болсон бөгөөд орон даяар явуулсан загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалтаас тодорсон шинэ нүүр царайг тайзнаа танилцуулжээ.

Харин хамгийн онцлох үйл явдал нь алдарт Fantasy Bra буюу үнэт эрдэнийн хөхний даруулга дахин олны анхаарлын төвд орсон явдал байв. Victoria’s Secret брэндийн тодорхойлсноор энэ нь “загварын түүхийг дахин бүтээсэн” үйл явдал болжээ.

Энэ жилийн шоу болохоос хэдхэн хоногийн өмнө Victoria’s Secret тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн Jacob & Co. компанитай хамтран алдарт Fantasy Bra-г бүтээснээ зарласан юм. Уг бүтээлийг 10 дугаар сарын 18-нд Кайли Женнер өмсөн тайзнаа алхжээ.

Ингэснээр 2018 онд загвар өмсөгч Эльза Хоск Fantasy Bra-г танилцуулснаас хойш найман жилийн дараа энэхүү алдарт бүтээл дахин загварын тайзнаа гарсан байна.

Өдгөө 29 настай Женнер гялалзсан, үнэт эрдэнээр чимэглэсэн хөхний даруулгаа нимгэн, нэвт гэрэлтэх банзал болон дотуур хувцастай хослуулан, инээмсэглэл дүүрэн тайзнаа алхжээ.

Vogue сэтгүүлд мэдээлснээр энэхүү бүтээл нь дараах онцлогтой аж.

  • Үнэ: 50 сая ам.доллар

  • Жин: 4 фунт буюу ойролцоогоор 1.8 килограмм

  • Очир эрдэнийн тоо: Байгалийн гаралтай 4,410 ширхэг

  • Гол чимэглэл: 75.54 каратын, дөрвөлжин хэлбэртэй засалт бүхий, маш тод шар өнгийн ховор очир эрдэнэ

  • Урласан хугацаа: 15 мэргэжилтэн нийт 1,000 цаг зарцуулжээ.

Женнерийн ээж Крис Женнер болон түүний найз залуу, жүжигчин Тимоти Шаламе нар үзэгчдийн эхний эгнээнд сууж, түүнийг бахархалтайгаар дэмжин, алга ташиж, уухайлан баяр хүргэж байв.

50 сая долларын Fantasy Bra-г бүтээсэн түүх

Jacob & Co. компанийн үүсгэн байгуулагч Жейкоб Арабо Victoria’s Secret-ийн цахим хуудсанд өгүүлснээр энэхүү загварыг бүтээхдээ “бүх цаг үеийн хамгийн үнэтэй Fantasy Bra”-г урлахыг зорьжээ. Гэхдээ тэр зөвхөн өндөр үнэтэй бүтээл хийх бус, түүгээрээ тодорхой түүх өгүүлэхийг хүссэн байна.

Тэрбээр "“Миний хувьд хамгийн чухал зүйл нь очир эрдэнэ, гэрэл болон хөдөлгөөн байлаа. Бид өөр өөр хэлбэр, хэмжээтэй ховор, онцгой очир эрдэнүүдийг, тэр дундаа өөрсдийн бүтээсэн Angel-Cut засалттай эрдэнийн чулуунуудыг нэгтгэсэн. Загвар өмсөгч алхах бүрд гэрлийг өөр өөр өнцгөөр ойлгож, гялалзахаар энэхүү бүтээлийг зохион бүтээсэн. Үүний ур хийц үнэхээр гайхалтай. Гэхдээ хамгийн чухал нь уг бүтээл тайзан дээр амилж буйг харах үед хүмүүст төрүүлэх сэтгэл хөдлөл юм” хэмээн ярьжээ.

Шинэ Fantasy Bra-г Jacob & Co.-ийн Rare Touch Jewelry Collection цуглуулгаас санаа авч бүтээсэн бөгөөд бүхэлдээ үнэт металл болон эрдэнийн чулуугаар урлажээ.

Victoria’s Secret болон PINK брэндийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, бүтээлч асуудал эрхэлсэн захирал Адам Селман уг бүтээлийг загварчлахад Арабогоос илүү тохирох хүн төсөөлж чадахгүй байснаа хэлжээ.

Тэрбээр "Би түүний бүтээлийг олон жилийн турш биширч ирсэн. Тэрээр поп соёлын хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн хүн. Түүний уран сэтгэмж, ур чадвар, айдасгүй зоримог байдлыг би өндрөөр үнэлдэг. Жейкоб Fantasy Bra заавал гайхамшигтай, нүд булаам байх ёстой гэдгийг ойлгодог. Гэхдээ түүнийг хамгийн тохиромжтой хамтрагч болгосон зүйл нь тэрээр бүтээлээ өмсөх хүнд нь зориулан загварчилдаг явдал юм. Victoria’s Secret-ийн гол үзэл санаа ч үүнд оршдог” гэсэн байна.

Кайли Женнер анх удаа Victoria’s Secret-ийн тайзнаа

Kylie Jenner Skips Oscars 2026 Red Carpet, Joins Timothée Chalamet at The Main Ceremony | Filmfare.com

Энэ нь Кайли Женнерийн Victoria’s Secret-ийн загварын шоунд анх удаа оролцсон тохиолдол юм. Харин түүний эгч Кендалл Женнер өмнө нь тус брэндийн шоунд олон удаа загвар өмсөж байсан билээ. Ээж Крис Женнер отгон охиноо дэмжихээр шоуны эхний эгнээнд суусан байна.

Fantasy Bra-гийн 30 жилийн түүх

Der Victorias's Secret Fantasy Bra im Laufe der Zeit | Schweizer Illustrierte

Victoria’s Secret Actu (@vsactu) on X

Heidi Klum was pregnant during 2003 Victoria’s Secret fashion show

Fantasy Bra нь Victoria’s Secret брэндийн олон арван жилийн түүхтэй, хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм.

Анх 1996 онд супермодель Клаудиа Шиффер уг загварыг танилцуулжээ.

Тухайн үед 1 сая ам.долларын үнэтэй байсан учраас Million-Dollar Miracle Bra буюу “Сая долларын гайхамшиг” хэмээн нэрлэж байв.

Эхний Fantasy Bra-г загварын шоунд биш, харин брэндийн бүтээгдэхүүний каталог болон зар сурталчилгааны самбарт танилцуулсан байна.

Нью-Йоркийн дөрвөн хувийн үнэт эдлэл урлаачийн хамтран бүтээсэн энэхүү хөхний даруулга нь 100 гаруй каратын очир эрдэнэ болон хагас үнэт чулуун чимэглэлтэй байжээ.

Үүний дараа супермодель Тайра Бэнкс алдарт үнэт эдлэлийн Harry Winston компанийн бүтээсэн Diamond Dream Bra-г өмссөн байна.

Харин Даниэла Пештова загвар өмсөгч Dream Angel Fantasy Bra-г танилцуулжээ. Энэхүү бүтээл нь 5 сая ам.долларын үнэлгээтэй байсан бөгөөд 77 каратын маркиз засалттай бадмаараг, мөн лийр болон маркиз хэлбэрээр зассан нийт 330 каратын очир эрдэнээр чимэглэгдсэн байв.

Цаашид Fantasy Bra-г дэлхийн алдартай олон загвар өмсөгч өмсөн танилцуулжээ. Тухайлбал:

  • Хайди Клум

  • Адриана Лима

  • Алессандра Амбросио

  • Жасмин Тукс

  • Кэндис Свейнпол

Ийнхүү 2018 оноос хойш тайзнаа гараагүй байсан Fantasy Bra 2026 онд Кайли Женнерийн хамт эргэн ирж, Victoria’s Secret-ийн загварын шоуны хамгийн их анхаарал татсан мөчүүдийн нэг болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 1 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2 цагийн өмнө
ИЛОН МАСК САЯ ДОЛЛАРЫН ХОНЖВОРТ СУГАЛААТАЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ЭВЛЭРЛЭ… Өчигдөр
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? Өчигдөр
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ Өчигдөр
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА 2026/10/17
АХМАД АЛЬ-ФЕРГАНИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, … 2026/10/16
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧЭЭР Б.АМАРТҮВШИ… 2026/10/16
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 2026/10/16
ХОРИН ДОЛООН БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ 2026/10/16
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ 2026/10/16
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН 2026/10/16
МИАТ ПУКЕТ РҮҮ 12 ДУГААР САРЫН 3-НААС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ 2026/10/15
Ө.ШИЖИР: ИРГЭД НОГДОЛ АШГАА ХУВЬДАА ДАНСАНДАА АВНА ГЭВЭЛ ТЭРИЙГ НЬ ХАН… 2026/10/15
БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ ТОГТОЛЦООНЫ ТҮВШНИЙ ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙД… 2026/10/15
ШҮҮХ АНАГААХ УХААНЫ ШИНЖИЛГЭЭ ЛАБОРАТОРИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН… 2026/10/15
МОНГОЛБАНКНЫ САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЖ, ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ … 2026/10/15
ЗОГСООЛ КИНО УРАН БҮТЭЭЛ ПУСАНЫ КИНО НААДМЫН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛУУДЫН Э… 2026/10/15
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 2026/10/05
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… 2026/10/06
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08
И.МИШЭЭЛ: ДАРАМТ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС ҮЛДСЭН СЭТГЭЛ ЗҮЙН, ГЭМТЭЛ АЙДСААС ГАР… 2026/10/05
ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ТОДОРХОЙ АСУУДЛААР ДАХИН ЯВ… 2026/10/05
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ИНЧОНЫ НИСЭХ БУУДАЛД CITY DUTY FREE ДЭЛГҮҮРЭЭС ХӨНГ… 2026/10/06