Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад зорчиж буй иргэдэд зориулан анхааруулсан мэдээлэл гаргасныг нийтлэв.
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Сүүлийн үед АНУ-д зорчиж буй зарим иргэн тус улсад байх зөвшөөрөгдсөн хугацаагаа нягтлаагүйн улмаас АНУ-ын Гааль, хил хамгаалах алба (CBP)-наас тогтоосон хугацааг хэтрүүлэх тохиолдол гарч байна.
Иймд иргэд Та бүхэн АНУ-ын хилээр нэвтэрсний дараа тус улсад байх зөвшөөрөгдсөн хугацаагаа I-94 бүртгэлийн мэдээллээс заавал шалгахыг зөвлөж байна. Иргэн Та АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны https://i94.cbp.dhs.gov/home цахим хуудсанд гадаад паспортын мэдээллээ оруулан I-94 бүртгэлээ шалгах боломжтой.
АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны I-94 бүртгэлд заасан “Admit Until Date” нь АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацааны эцсийн өдрийг заадаг тул буцах өдрөө зөв төлөвлөж, уг хугацааг хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна