Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр /2026.10.20/ нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.
10-р сарын 20-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -8...-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.
2026 оны 10-р сарын 21-нээс 2026 оны 10-р сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
20-21-нд шилжих шөнө Баян-Өлгийн баруун сумдын нутгаар, 21-ний өдөр Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын баруун сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 23-нд Баян-Өлгий, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Завханы хойд, Өмнөговь, Дорноговийн өмнөд сумдын нутгаар, 24-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-6.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14..-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна. 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна