С.БААТАРЖАВЫГ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

Хууль зүй дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2026.10.20/ болж, яамны удирдлагын бүрэлдэхүүн, харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд оролцжээ.

Хуралдааны эхэнд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдах албан тушаалтны шинэ томилгоог танилцуулсан байна. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Сайннямбуугийн Баатаржав,  Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Одгэрэлийн Цолмон, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар Норовын Алтансүх, Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаарАюурзанын Энх-Эрдэнийг томилжээ. Мөн Монгол Улсын гавьяат хуульч Намжилын Чинбатыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр, Хууль зүйн ухааны доктор Батболдын Амарсанааг сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсныг танилцуулав. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн төрийн албан хаагчийг ажилд авах, томилох, чөлөөлөх, албан тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа улс төрийн хамаарал, танил тал бус тухайн хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, ажлын туршлага, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндсэн шалгуур болгож төрийн албанд мерит зарчмыг баримтлан ажиллахаа онцолжээ. 

Хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үүрэг өглөө. 

Тухайлбал:  

1.Цэргийн алба хаагчдын сахилга, хариуцлага, албаны аюулгүй байдалд онцгойлон анхаарч, шинэ дайчдын анхан шатны сургалтыг хууль дүрэмд заасны дагуу зохион байгуулахыг Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуульд үүрэг болголоо.

2.Улсын Онцгой комиссын 03 дугаар хуралдааны тэмдэглэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 05 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, суурьшлын бүсэд баавгай илэрсэн болон түүнийг устгаж, аюулгүй болгосон талаарх мэдээ, мэдээллийн шуурхай байдлыг хангахыг Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт даалгалаа.

3.Улсын хилийн зурвас, бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавин, тал хээрийн болон ойн түймрээс урьдчилан сэргийлэх санамж хүргүүлж, “Дэглэм-26” арга хэмжээний хэрэгжилтийг хангахыг Хил хамгаалах ерөнхий газарт үүрэг болголоо.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг байгууллагуудын алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, дэг журмыг сахиулах, хууль, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, хүний эрхийг дээдэлж харилцаа хандлага, үйлчилгээний чанарт тавих дотоод хяналтыг сайжруулах, үр дүнг тооцож ажиллахыг үүрэг болгожээ.

.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.БААТАРЖАВЫГ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙ… 1 цагийн өмнө
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.МАНДХАЙ ТӨВ АЙМГИЙН БОРНУУР, ЖАРГАЛАНТ СУМЫН Т… 2 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА ЭТЕРИ ТУТБЕРИДЗЕГИЙН БАГТ ЭРГЭН ИРЛЭЭ 6 цагийн өмнө
АНУ-Д ЗОРЧИХДОО ЗӨВШӨӨРӨГДСӨН ХУГАЦААГАА ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨВ 6 цагийн өмнө
МОНГОЛБАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН-ДЭЛХИЙН БАНКНЫ НАМРЫН УУЛ… 8 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ХҮЙТЭН 8 цагийн өмнө
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 23 цагийн өмнө
ШАТАХУУН ХҮЛЭЭН АВСАН ХУГАЦАА, ДАРААЛАЛ, ЧАНАРТ ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ МЭ… Өчигдөр
КАЗАХСТАНТАЙ ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН КАРТУУДЫГ ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ ТАЛААР… Өчигдөр
​ УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА Өчигдөр
МИАТ-ЫН ЗОРЧИГЧ БНСУ-ЫН GANGNAM GRAND EYE ЭМНЭЛЭГТ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛ… Өчигдөр
ТОГТОХБАЯРЫН СУВД-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА Өчигдөр
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
ИЛОН МАСК САЯ ДОЛЛАРЫН ХОНЖВОРТ СУГАЛААТАЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ЭВЛЭРЛЭ… 2026/10/18
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА 2026/10/17
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ Өчигдөр
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… 2026/10/06
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ИНЧОНЫ НИСЭХ БУУДАЛД CITY DUTY FREE ДЭЛГҮҮРЭЭС ХӨНГ… 2026/10/06
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09