БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.МАНДХАЙ ТӨВ АЙМГИЙН БОРНУУР, ЖАРГАЛАНТ СУМЫН ТАРИАЛАНЧИДТАЙ УУЛЗАВ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант суманд 2026 оны аравдугаар сарын 20-ны өдөр ажиллав.

photo_2026-10-20_10-53-49.jpg

Байнгын хорооны дарга эхлээд Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын удирдлагуудтай уулзаж, намрын ургац хураалтын явц байдал хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлын талаар санал солилцсон юм. Тэрбээр Улсын Их Хурлаар хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр батлагдсан хууль тогтоол болон өнгөрсөн сард Байнгын хорооноос зохион байгуулсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголын талаар товч мэдээлэл өгсөн. Мөн сүүлийн 18 жилийн хугацаанд тус салбарт төрөөс олгосон урамшуулал, дэмжлэгийн үр дүнг үнэлэх тооцох, жижиг, дунд тариалан эрхлэгчдэд төрийн дэмжлэг бодитой хүрч чадсан эсэх гээд салбарын хууль тогтоол, хэрэгжилтийг том зургаар нь харахыг зорьж буйг дурдав.

photo_2026-10-20_10-53-50.jpg

Уулзалтын үеэр Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга Б.Чингис тус сум 8000 га талбайтай бөгөөд энэ жил 2500 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан гэв. Борнуурчууд нийслэл Улаанбаатар хотын хүн амын хүнсний ногооны 20, төмсний 10 хувийг ханган нийлүүлдэг гэдгийг онцлохын зэрэгцээ Улсын Их Хурлын Байнгын хорооноос тус суманд гүйцэтгэхээр төлөвлөсөн 26 тэрбум төгрөгийн зураг төсөвтэй усжуулалтын системийг барих ажилд анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

photo_2026-10-20_10-53-44.jpg

Харин тус сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Б.Алтанонц, бид хаврын тариалалтын төлөвлөлтөө хийхдээ тариалах ногоог төрөл тус бүрээр, га, талбай, арчилгаа, ургац хураалт, тариаланчдынхаа бүх судалгаа, мэдээллийг гаргаж салбарын яаманд хүргүүлдэг. Энэ бүх мэдээллийг Тариалан үйлдвэрлэлийн нэгдсэн санд оруулдаг. Гэвч тариаланчид маань арилжааны банкуудаас төрийн хөнгөлөлттэй зээл авахаар очихоор санхүүжилт дууссан гээд 300 гаруй тариаланчдаас жилдээ хамгийн ихдээ гурван хүн л 50 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг. Өөрөөр хэлбэл, ногоочид төрийн хөнгөлөлтэй зээлд тэр бүр хамрагдаж чадахгүй байгааг онцолсон. Тэрбээр цаашид төрийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг сайжруулж, бодит эзэнд нь хүргэхийн тулд Тариалангийн нэгдсэн системд https://plant.mofa.gov.mn/ мэдээлэл нь байгаа тариаланч, ногоочдод хөнгөлөлттэй зээл олгох нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн.

photo_2026-10-20_10-54-02 (2).jpg

Дараа нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай тус сумын Соёлын төв ордонд Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзав. Байнгын хорооны дарга энэ үеэр, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг батлах, 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх гээд ачаалалтай ажиллаж байгаа тул ургац хураалт, тариалалтын нөхцөл байдалтай танилцахаар орон нутгаар хангалттай явж чадаагүйг тодотгов.

photo_2026-10-20_10-53-55.jpg

Мөн Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоолын хэрэгжилтийг хангуулах, эрх зүйн орчныг сайжруулах, цаашид тус салбарт төрөөс баримтлах бодлогыг хэрхэн зөв явуулж, тариаланч, ногоочдоо бодитоор дэмжиж, эрүүл, аюулгүй хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах асуудалд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос онцгой анхаарч ажиллана гэлээ. Ялангуяа энэ хүрээнд зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголын эхний өдрийн үр дүнгээс харахад төрөөс тус салбарт олгож буй дэмжлэг, урамшуулал, татаас нь шударга бус, хүртээмж нь сул үзүүлэлт гарсан. Сонсголын дараа олон хүн утсаар, цахимаар холбогдож, бүр бичгээр санал хүргүүлсэн тул газар дээр нь очиж ажиллаж, тулгамдаж буй асуудлууд, түүний гарц гаргалгааны талаар ажил хэрэгч саналуудыг сонсох нь чухал гэж үзсэнээ онцлон тэмдэглэв.

photo_2026-10-20_10-54-05.jpgphoto_2026-10-20_10-53-58.jpg

Уулзалтад 30 гаруй тариаланч оролцож, салбарын тулгамдсан асуудлын талаар хөндөж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тариаланчид Байнгын хорооны дарга М.Мандхайд Улсын Их Хурлын чуулган эхэлж ажлын ачаалал ихтэй байгаа ч тариаланчидтай уулзахаар ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрийн бодлого тодорхойгүй, үр дүнгүй, хамрах хүрээ хомс байгааг анхааруулсан. Ялангуяа төрөөс үзүүлж буй дэмжлэг, урамшуулалд мэдээлэлд ойрхон, танил талтай томоохон аж ахуйн нэгж, хүмүүс хамрагддаг нь шударга бус байгааг онцлов. Иймд цаашид хөдөө аж ахуйн салбарт төрөөс үзүүлж буй дэмжлэг, урамшууллыг банкны өндөр шалгуурт тэнцэхгүй, барьцаа хөрөнгөгүй тариаланч, ногоочдыг нэн тэргүүнд хамруулах, хүнсний тариалалтад дотоодын зах зээлийг хамгаалах, төмсний үрийн аж ахуйг хөгжүүлэх, хөрс хамгаалах асуудалд онцгой анхаарах нь зүйтэй гэж байлаа.

photo_2026-10-20_10-54-05 (2).jpg

Мөн Борнуур сумын тариаланчдын хувьд төмс, хүнсний ногооны нэгдсэн зоорьгүйгээс тариалсан ногоогоо өөрийн өртгөөс бага үнээр ченжүүдэд зарж буйг онцлоод хэрэв хоршоо, тариаланчид хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаг болбол тулгамдсан асуудлаа өөрсдөө бүрэн шийдвэрлэх боломжтой гэж байв. Түүнчлэн уг салбарт ажиллагсдын хувьд 50-иас дээш насныхан зонхилж буй тул тэдний залуу халаа, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд онцгойлон анхаарах, тариалангийн салбарт ажиллах хүч хомстсон энэ цаг үед орчин үеийн дэвшилтэд техник технологийг нэвтрүүлж, ашиглахад бодлогын дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахад Байнгын хорооноос анхаарал тавьж ажиллахыг илүүтэй хөндөж байлаа.

photo_2026-10-20_10-54-00.jpgphoto_2026-10-20_10-54-02.jpg

Тухайлбал, Монгол Улсын гавьяат тариаланч Л.Болдбаатар эл салбарт 46 жил ажиллаж байгаагаа дурдаад өнөөдөр Монгол Улсын газар тариалангийн салбар ямар түвшинд хүрснийг ярих цаг болсон гэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын “Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоолын зарим заалт огт хэрэгжихгүй байгаа тул хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарах шаардлагатай гэв. Харин Төв аймгийн Жаргалант сумын тариаланч О.Мөрөнбаатар Төв аймгийн нутгаар 2012 оноос хойш гангийн давтамж ойртож, эзлэх хүрээ нэмэгдсээр 2015, 2017 онуудад энэхүү гангийн эрсдэл нь гамшгийн хэмжээнд хүрснээр ихээхэн хэмжээний ургац алдаж, улмаар 2019, 2020 оны цар тахлын нөхцөл байдал тус салбарын санхүү, эдийн засагт ноцтой хүндрэл учруулсан гэлээ. Мөн 2017 онд гангийн нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрснээр Төв аймгийн 10 гаруй сумын 300 орчим тариаланчийн бодит хохирол нь 51,6 тэрбум төгрөгт хүрсэн гээд, Засгийн газрын 138 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангавал 2000 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийн өр, авлагын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, цаашид төрийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдэд хамрагдах эрх зүйн боломж бүрдэх, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад бодит дэмжлэг болно гэж байлаа.

photo_2026-10-20_10-53-56.jpgphoto_2026-10-20_10-53-58.jpgphoto_2026-10-20_10-53-55 (2).jpg

Уулзалтын төгсгөлд Байнгын хорооны дарга М.Мандхай тариаланчдаас тавьсан саналыг судлан үзэж, шаардлагатай асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, Улсын Их Хурлаар сонсгол зохион байгуулах зэргээр Байнгын хорооны зүгээс анхаарал тавьж, тариаланчидтайгаа хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

photo_2026-10-20_10-54-08.jpgphoto_2026-10-20_10-54-11.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.МАНДХАЙ ТӨВ АЙМГИЙН БОРНУУР, ЖАРГАЛАНТ СУМЫН Т… 1 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА ЭТЕРИ ТУТБЕРИДЗЕГИЙН БАГТ ЭРГЭН ИРЛЭЭ 4 цагийн өмнө
АНУ-Д ЗОРЧИХДОО ЗӨВШӨӨРӨГДСӨН ХУГАЦААГАА ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨВ 5 цагийн өмнө
МОНГОЛБАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН-ДЭЛХИЙН БАНКНЫ НАМРЫН УУЛ… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ХҮЙТЭН 6 цагийн өмнө
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 21 цагийн өмнө
ШАТАХУУН ХҮЛЭЭН АВСАН ХУГАЦАА, ДАРААЛАЛ, ЧАНАРТ ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ МЭ… Өчигдөр
КАЗАХСТАНТАЙ ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН КАРТУУДЫГ ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ ТАЛААР… Өчигдөр
​ УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА Өчигдөр
МИАТ-ЫН ЗОРЧИГЧ БНСУ-ЫН GANGNAM GRAND EYE ЭМНЭЛЭГТ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛ… Өчигдөр
ТОГТОХБАЯРЫН СУВД-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА Өчигдөр
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
ИЛОН МАСК САЯ ДОЛЛАРЫН ХОНЖВОРТ СУГАЛААТАЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ЭВЛЭРЛЭ… 2026/10/18
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА 2026/10/17
АХМАД АЛЬ-ФЕРГАНИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, … 2026/10/16
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ Өчигдөр
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… 2026/10/06
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ИНЧОНЫ НИСЭХ БУУДАЛД CITY DUTY FREE ДЭЛГҮҮРЭЭС ХӨНГ… 2026/10/06
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09