Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт Монгол Улсад шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд өнөөдөр /2026.10.21/ оролцож, үг хэллээ.
Мөн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа нар уг үйл ажиллагаанд оролцов.
Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд болсон уг үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар болон УИХ-ын гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын (IDLO) Ерөнхий захирал Жан Бийгл, Канад Улсын Элчин Сайдын Яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Күтюр тэргүүтэй төлөөллүүд оролцсон юм. 
Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр шүүхийн тогтолцоонд гарч буй томоохон өөрчлөлт нь Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болохыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт нээлтийн үеэр тодотголоо.
Мөн тэрбээр, энэхүү дагнасан шүүх, түүнийг дагасан хууль тогтоомж нь улс өөрөө нийгмийн үндэс суурь болсон гэр бүл, хүүхдийн эрхийн асуудалд онцгойлон ач холбогдол өгч, шинэ зарчмаар эрхийн хамгааллыг бодитой болгох чиглэлд хийж буй ажлын эхлэл гэдгийг дурдаад “Хуулийн шинэчлэлийн жинхэнэ үр дүн нь шинэ зохицуулалт батлагдсанаар бус, харин түүнийг хэрэгжүүлэх шүүгч, мэргэшсэн хүний нөөц, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, иргэдэд үзүүлэх үйлчилгээ, шүүн таслах ажиллагааны чанараар хэмжигддэг. Энэхүү гэр бүлийн шүүхийн гол онцлог нь “Therapeutic justice” буюу эдгээх, анагаах шүүх юм. Өөрөөр хэлбэл, тус шүүхэд хандсан, үйлчлүүлсэн иргэдийн эрхийн зөрчил эдгэдэг, анагаагддаг байх нь чухал. Цаашлаад олон талын мэргэжилтнүүдийн оролцоог шүүн таслах ажиллагаандаа оруулж байгаагаараа ялгаатай. Шүүхэд дан ганц эрх зүйч, хуульч мэргэжилтнүүд ажилладаг байсан бол энэхүү дагнасан шүүхэд сэтгэл зүйч, нийгмийн ажилтан зэрэг гэр бүл, хүүхдийн асуудлаар мэргэшсэн хүмүүс шүүн таслах ажиллагаанд тодорхой үүрэгтэйгээр оролцох болно. Гэр бүл, нийгмийн харилцаанаас үүссэн хэрэг маргааныг зөвхөн шийдээд орхих бус цаашид хүн хоорондын эрүүл саруул харилцаа хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах, эрх зүйн байдлыг сайжруулах, шинэ шийдэл бүхий шүүх” хэмээн тэмдэглэсэн юм.
Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Шүүх байгуулах тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг баталж, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг тус тус байгуулахаар хуульчилсан. Түүнчлэн 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан юм. Тус хууль хэрэгжихтэй зэрэгцэн Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх үйл ажиллагаагаа эхлүүлж, хэрэг, маргааны нэхэмжлэлийг хүлээж авна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 34 дүгээр хуралдаанаар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон. Энэ хүрээнд шүүхүүдийн Тамгын газрын бүтцэд Хүүхэд, гэр бүлийн хэлтэс шинээр байгуулж, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах болон сэтгэл зүйч ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна. Мөн Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх нь Багануур дүүргээс бусад нийслэлийн найман дүүргийн харьяалах хэрэг, маргааныг шийдвэрлэх юм.
Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр шүүхийн тогтолцоонд гарч буй томоохон өөрчлөлт нь Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болохыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт нээлтийн үеэр тодотголоо. Мөн тэрбээр, энэхүү дагнасан шүүх, түүнийг дагасан хууль тогтоомж нь улс өөрөө нийгмийн үндэс суурь болсон гэр бүл, хүүхдийн эрхийн асуудалд онцгойлон ач холбогдол өгч, шинэ зарчмаар эрхийн хамгааллыг бодитой болгох чиглэлд хийж буй ажлын эхлэл гэдгийг дурдаад, “Хуулийн шинэчлэлийн жинхэнэ үр дүн нь шинэ зохицуулалт батлагдсанаар бус харин түүнийг хэрэгжүүлэх шүүгч, мэргэшсэн хүний нөөц, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, иргэдэд үзүүлэх үйлчилгээ, шүүн таслах ажиллагааны чанараар хэмжигддэг. Энэхүү гэр бүлийн шүүхийн гол онцлог нь “Therapeutic justice” буюу эдгээх, анагаах шүүх юм. Өөрөөр хэлбэл, тус шүүхэд хандсан, үйлчлүүлсэн иргэдийн эрхийн зөрчил эдгэдэг, анагаагддаг байх нь чухал. Цаашлаад олон талын мэргэжилтнүүдийн оролцоог шүүн таслах ажиллагаандаа оруулж байгаагаараа ялгаатай. Шүүхэд дан ганц эрх зүйч, хуульч мэргэжилтнүүд ажилладаг байсан бол энэхүү дагнасан шүүхэд сэтгэл зүйч, нийгмийн ажилтан зэрэг гэр бүл, хүүхдийн асуудлаар мэргэшсэн хүмүүс шүүн таслах ажиллагаанд тодорхой үүрэгтэйгээр оролцох болно. Гэр бүл, нийгмийн харилцаанаас үүссэн хэрэг маргааныг зөвхөн шийдээд орхих бус цаашид хүн хоорондын эрүүл саруул харилцаа хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах, эрх зүйн байдлыг сайжруулах, шинэ шийдэл бүхий шүүх” хэмээн тэмдэглэсэн юм.
Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шүүх байгуулах тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг баталж, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг тус тус байгуулахаар хуульчилсан. Түүнчлэн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан юм. Тус хууль хэрэгжихтэй зэрэгцэн Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх үйл ажиллагаагаа эхлүүлж, хэрэг, маргааны нэхэмжлэлийг хүлээж авна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 34 дүгээр хуралдаанаар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон. Энэ хүрээнд шүүхүүдийн Тамгын газрын бүтцэд Хүүхэд, гэр бүлийн хэлтэс шинээр байгуулж, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах болон сэтгэл зүйч ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна. Мөн Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх нь Багануур дүүргээс бусад нийслэлийн найман дүүргийн харьяалах хэрэг, маргааныг шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна