С.БЯМБАЦОГТ: НАСАНД ХҮРЭГЧДИЙН МАРГААНЫ ДУНД ХҮҮХДИЙН ЭРХ БҮДГЭРЧ, ДУУ ХООЛОЙ НЬ ДАРАГДАХ ЁСГҮЙ

Admin
2 цагийн өмнө

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.10.16) Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоонд анх удаа байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо. Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсанаар гэр бүлийн маргааныг мэргэшсэн түвшинд шийдвэрлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд чухал алхам болж байна.



viber_image_2026-10-21_14-09-16-383.jpg

Нээлтийн үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт гэр бүл, хүүхдийн асуудлыг онцлогт нь нийцүүлэн, мэргэшсэн шүүхээр шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулсан юм.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг тойргийн болон дагнасан зарчмаар байгуулах эрх зүйн үндэс тавигдсаныг тэрбээр онцолсон.

viber_image_2026-10-21_14-09-16-526.jpg

Үүний хүрээнд Улсын Их Хурал 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хууль, 2024 онд Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг баталсан билээ.
Мөн Улсын Их Хурал 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр Шүүх байгуулах тухай хуулийг баталж, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг, хариуцлагыг бэхжүүлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгосон гэдгийг дурдлаа.


viber_image_2026-10-21_14-09-16-951.jpg

УИХ-ын дарга С.Бямбацогт: "Гэр бүлийн үнэ цэнийг хамгаална гэдэг нь гэр бүлийн гишүүн бүрийн нэр төр, халдашгүй байдал, аюулгүй амьдрах эрхийг хамгаална гэсэн үг"

Түүнчлэн шүүхийн шийдвэр тухайн гэр бүлийн цаашдын амьдрал, хүүхдийн өсөж торних орчин, ирээдүйд шууд нөлөөлдөг тул шүүгч, шүүхийн ажилтнуудаас хууль, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвараас гадна хүнлэг хандлага, ёс зүй, хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогийг ойлгох чадвар шаардагдахыг онцолсон юм.
Тэрбээр насанд хүрэгчдийн маргааны дунд хүүхдийн эрх бүдгэрч, дуу хоолой нь дарагдах ёсгүйг тэмдэглээд, хүүхдийг нас, төлөвшилд нь тохируулан сонсох, хувийн мэдээллийг нь хамгаалах, айдас, дарамтгүй орчинд өөрийн байр сууриа илэрхийлэх боломжийг бүрдүүлэх нь тус шүүхийн үйл ажиллагааны салшгүй зарчим байх учиртайг хэллээ.

Мөн эвлэрэх боломжтой маргаанд талуудыг харилцан ойлголцоход дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүчирхийлэл, дарамтад өртсөн хүний эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах шаардлагатай хэмээлээ.



viber_image_2026-10-21_14-09-16-767.jpg

Улсын Их Хурлын дарга шүүхийн шинэчлэлийн үр дүнг зөвхөн баталсан хууль, байгуулсан шүүхээр хэмжихгүй бөгөөд иргэний эрх хэр бодитой хамгаалагдаж, хүүхэд хэр аюулгүй орчинд өсөж, шүүхэд хандсан хүн шуурхай, чанартай үйлчилгээ авч буй эсэхээр үнэлэх учиртайг тэмдэглэв.

Иймд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, чанартай хүргэж, шүүхийн шийдвэрийг иргэдэд ойлгомжтой байлгахад анхаарахыг шүүгч, шүүхийн ажилтнуудад уриаллаа.

viber_image_2026-10-21_14-09-16-813.jpg

Мөн Улсын Их Хурал эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг судлан шийдвэрлэх чиглэлээр цаашид шүүхийн байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийллээ.



viber_image_2026-10-21_14-09-16-277.jpg

Тус шүүх нь иргэн бүрийг хүндэтгэн сонсож, хүүхдийн эрхийг тууштай хамгаалан, гэр бүл бүрд шударга ёс, амар тайван амьдрах итгэл найдвар төрүүлэх зорилготой юм.

viber_image_2026-10-21_14-09-16-333.jpgviber_image_2026-10-21_14-09-06-968.jpgviber_image_2026-10-21_14-09-13-461.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 16 минутын өмнө
Ц.ЦОГТ: ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ЭДГЭЭДЭГ ШҮҮХ БАЙХ БОЛНО 30 минутын өмнө
ХУУЛЬ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ СУДАЛГАА, НОТОЛГООНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖҮҮЛНЭ 36 минутын өмнө
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИ… 1 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: НАСАНД ХҮРЭГЧДИЙН МАРГААНЫ ДУНД ХҮҮХДИЙН ЭРХ БҮДГЭРЧ, ДУУ… 2 цагийн өмнө
ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 4 цагийн өмнө
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… 5 цагийн өмнө
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 6 цагийн өмнө
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧДОД БНСУ-ЫН GANGNAM GRAND EYE ЭМНЭЛЭГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭ… 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 5-7 ХЭМ ДУЛААН 10 цагийн өмнө
ТБХ: 2027 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛ… 22 цагийн өмнө
Г.БОЛОР-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО 23 цагийн өмнө
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХААР 110 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ ЗАЛИЛУУЛЖЭЭ Өчигдөр
С.БААТАРЖАВЫГ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙ… Өчигдөр
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.МАНДХАЙ ТӨВ АЙМГИЙН БОРНУУР, ЖАРГАЛАНТ СУМЫН Т… Өчигдөр
КАМИЛА ВАЛИЕВА ЭТЕРИ ТУТБЕРИДЗЕГИЙН БАГТ ЭРГЭН ИРЛЭЭ Өчигдөр
АНУ-Д ЗОРЧИХДОО ЗӨВШӨӨРӨГДСӨН ХУГАЦААГАА ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨВ Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН-ДЭЛХИЙН БАНКНЫ НАМРЫН УУЛ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09