ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Admin
56 минутын өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Ерөнхий захирал Жан Бийглийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Монгол Улс болон IDLO хоорондын хамтын ажиллагааны үр дүн, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, цаашдын хамтын ажиллагааг хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хүн төвтэй шударга ёсыг дэмжих, шүүхэд хандах боломжийг өргөжүүлэх, эмэгтэйчүүд, охидын шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг бодитой нэмэгдүүлэх, тэр дундаа Монгол Улсын Засгийн газар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн хоёрдугаар шатны үр нөлөөг нэмэгдүүлэх, хохирогчдод үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад төрийн, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг онцоллоо.

Мөн уг төслийн хүрээнд IDLO нь Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулахад олон улсын болон дотоодын зөвлөхүүдтэй хамтран дэмжлэг үзүүлсэн юм. Энэ нь гэр бүл, хүүхдийн хэрэг маргааныг дагнан шийдвэрлэх шүүх байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан бөгөөд Нийслэлийн Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх өнөөдөр нээлтээ хийж байгаа нь гэр бүл, хүүхдийн асуудлыг онцлогт нь нийцүүлэн, мэргэшсэн шүүхээр шийдвэрлэх тогтолцоог хөгжүүлэхэд чухал алхам болж байгааг онцоллоо.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн хүүхэд, өсвөр насныхны эрх, аюулгүй байдалд цахим орчинд учирч буй эрсдэл, энэ орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх асуудалд Засгийн газраас онцгойлон анхаарч байгааг тэмдэглэв. Энэ хүрээнд хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд чухал ач холбогдолтойг дурдлаа.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Ерөнхий захирал Жан Бийгл Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тэдгээрийн хэрэгцээ, ач холбогдол, бодит үр дүнг биечлэн харах боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрээр Монгол Улстай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа нь бодит үр дүнд хүрч байгааг онцолж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) нь дэлхийн 90 гаруй улсад эрх зүйт төрийг бэхжүүлэх, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага юм. Тус байгууллага Монгол Улсад 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Монгол Улс 2015 онд гишүүнээр элссэн. Монгол Улс IDLO-ийн Оролцогч талуудын Ассамблейн Дэд ерөнхийлөгчөөр 2023 оны арваннэгдүгээр сард сонгогдож, байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 20 минутын өмнө
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН А… 56 минутын өмнө
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН 2 цагийн өмнө
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 15 цагийн өмнө
Ц.ЦОГТ: ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ЭДГЭЭДЭГ ШҮҮХ БАЙХ БОЛНО 16 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ СУДАЛГАА, НОТОЛГООНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖҮҮЛНЭ 16 цагийн өмнө
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИ… 16 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: НАСАНД ХҮРЭГЧДИЙН МАРГААНЫ ДУНД ХҮҮХДИЙН ЭРХ БҮДГЭРЧ, ДУУ… 18 цагийн өмнө
ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 20 цагийн өмнө
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… 21 цагийн өмнө
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 21 цагийн өмнө
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧДОД БНСУ-ЫН GANGNAM GRAND EYE ЭМНЭЛЭГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 5-7 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ТБХ: 2027 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛ… Өчигдөр
Г.БОЛОР-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО Өчигдөр
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХААР 110 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ ЗАЛИЛУУЛЖЭЭ Өчигдөр
С.БААТАРЖАВЫГ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙ… Өчигдөр
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.МАНДХАЙ ТӨВ АЙМГИЙН БОРНУУР, ЖАРГАЛАНТ СУМЫН Т… Өчигдөр
КАМИЛА ВАЛИЕВА ЭТЕРИ ТУТБЕРИДЗЕГИЙН БАГТ ЭРГЭН ИРЛЭЭ Өчигдөр
АНУ-Д ЗОРЧИХДОО ЗӨВШӨӨРӨГДСӨН ХУГАЦААГАА ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨВ 2026/10/20
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10