"Айчи Нагоя 2026" Азийн Пара наадмын байт харвааны эмэгтэй багийн төрөлд ОУХМ Б.Оюун-Эрдэнэ, ОУХМ Д.Сэлэнгээ нар хүрэл медалийн болзол хангалаа.
Манай тамирчид эхний даваанд гоц мөргөөд хоёрын даваанд Индонез улсыг багийг ялж хагас шигшээд шалгарчээ.


Хагас шигшээ харваанд БНХАУ-ын багт ялагдаж, хүрэл медалийн төлөөх харваанд Ираны багийг 6-2-ын харьцаатай ялснаар Монгол Улсын багийн 8 дахь медаль, 2 дахь хүрэл медалийн эзэд боллоо.
Азийн Пара наадмын байт харвааны багийн төрөлд манай улсын тамирчид анх удаа медаль хүртэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна