Хууль зүй, дотоод хэргийн яамны “Явуулын оффис” амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн Барс худалдааны төв, Чингэлтэй дүүргийн найзууд худалдааны төвийн талбайд ажиллана.
“Явуулын оффис” нь өнгөрсөн хугацаанд нийт 3300 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 1388 үйлчилгээг газар дээр нь иргэдэд үзүүлсэн байна.

Харьяа агентлаг байгууллагууд хүлээн авсан өргөдөл, гомдол 95, үүнээс 47 хувь нь ЦЕГ-т хаягласан залилах гэмт хэргийн, 52 хувь нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа болон бусад агуулгатай өргөдөл байна. "Явуулын оффис"-т биеэр ирж өргөдөл өгч байгаа иргэд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдтай уулзаж, өргөдлийг гарт нь өгөх хүсэлтэй иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэн, хугацаанд нь шийдвэрлэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна