ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА АЖИЛЛАНА

Admin
1 цагийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль болон сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс ЕБС-иудад  “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллаж эхэллээ. Өнөөдөр \2026.08.31\ “Хүүхэд хамгаалагч цагдаа”-гаар ажиллах алба хаагчдын төлөөллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хүлээн авч уулзсан юм.

Тэрээр “Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд хүүхэд хохирсон 10,665 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1,228 нь сургуулийн орчинд үйлдэгдсэн байна. Сургуулийн орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 74 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн улмаас хохирсон хүүхдийн тоо өсөх хандлагатай байна.

Хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр хууль сахиулах болон холбогдох байгууллагуудаас аян, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн хэдий ч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг тогтолцооны түвшинд эрчимжүүлэх шаардлага бий болсон. Иймд “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

“Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд бөгөөд сургууль болон түүний ойр орчмын хүүхэд олноор цуглардаг, хараа хяналт сул, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх эрсдэлтэй цэг, орц, гарц болон замын хөдөлгөөний нөхцөлд эрсдэлийн үнэлгээ хийж, илэрсэн эрсдэлийг арилгуулахад чиглэн ажиллана.

Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, цахим дээрэлхэлт, залилан, бэлгийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах арга хэмжээ авч ажиллана.

Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, багш, хүүхдүүдэд зориулсан сургалт, нөлөөллийн ажлыг “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмтэй хамтран тогтмол зохион байгуулж, “School police” эргүүлд үүрэг гүйцэтгэж буй эцэг, эх, асран хамгаалагчдыг арга зүйн удирдлагаар хангана.

Ингэснээр “Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаагийн болон боловсролын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах чухал холбоос болох юм.

“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хариуцан, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс,  Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Боловсролын яам, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хороотой хамтран хэрэгжүүлж байна.

Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг хангахад төр, байгууллагаас гадна иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал юм. Иймд гэр бүл, сургууль, цаашлаад нийгмийн бүхий л орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үйлсэд иргэд, олон нийтийг хамтран ажиллахыг ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс  уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.РАДНАА ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 4 ТЭМЦЭЭНЭЭС 19 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭ… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА АЖИЛЛАНА 1 цагийн өмнө
КОП17-ЫН ТОД ӨНГӨ САЙН ДУРЫНХАН 2 цагийн өмнө
МИАТ ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ТАМИРЧДАД ХӨНГ… 4 цагийн өмнө
ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДРЫН ШИНЭ ҮЕИЙН ОНОШИЛГООГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛ… 4 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ МОНГОЛ УЛСАД ТАТАХ НЭГ НҮҮР ЦАРАЙ НЬ … 6 цагийн өмнө
МОНГОЛЫН 7200 ТӨРЛИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ТАТВАРААС ЧӨЛ… 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 25-27 ХЭМ ДУЛААН 11 цагийн өмнө
Ц.РАДНАА ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС 4 ДЭХ АЛТАН МЕДАЛИА ХҮР… 23 цагийн өмнө
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ Өчигдөр
ИРЭХ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТООЦООЛОХОД НУТГИЙН 50 ОРЧИМ ХУВЬД … Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНААС 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН … Өчигдөр
ЗҮҮН АЙМГУУДЫН ЗҮҮН ХЭСГЭЭР БОРОО ОРНО Өчигдөр
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
ИРГЭДИЙН ЗОРЧИХ ЭРХИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХ АСУУДЛААР САНАЛ СОЛ… 2026/08/29
ЕГИПЕТИЙН ХАТАН ХААНЫ 673 ШИРХЭГ ОЧИР АЛМААЗТАЙ ЗҮҮЛТИЙГ ВЕНА ХОТЫН МУ… 2026/08/29
ХЭНТИЙ АЙМГИЙН БАТШИРЭЭТ СУМЫН НУТАГТ БААВГАЙ АЙЛЫН ГЭР РҮҮ ДАЙРЧ, ЭВД… 2026/08/29
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/08/29
КОП17: ГАЗРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ГАНГИЙН ТЭСВЭРЖИЛТ БОЛОН ХЭРЭГЖИЛТИЙН ШИ… 2026/08/28
Ц.САНДАГ-ОЧИР: COP17 ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН 8 ДУГААР САРД 141 МЯНГА … 2026/08/28
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ Өчигдөр
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ, 1.4 ИХ НАЯДЫГ ХЭМНЭХ Ч ТЭТГЭВЭР, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГ… 2026/08/20
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 6.8 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/08/20
Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭ… 2026/08/20
ЯВУУЛЫН ОФФИС БАРС ЗАХАД 22-НД, ЗУСЛАНГИЙН УУЛЗВАРТ 23-нд АЖИЛЛАНА 2026/08/21
ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ 2026/08/20
ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН ХИЙЖ, 3111 ИРГЭНД 107.1 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН… 2026/08/20
С.АМАРСАЙХАН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНД ӨРТӨЖ ХОХИРСОН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЭ… 2026/08/21
ОЛИМПЫН АВАРГА РИКУ МИУРА, РЮИЧИ КИХАРА НАР СҮЙ ТАВЬСНАА ЗАРЛАВ 2026/08/24
ХАНХҮҮ ХАРРИ, МЕГАН МАРКЛ НАР ИХ БРИТАНИД ЭРГЭН СУУРЬШИНА 2026/08/20
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 2026/08/17
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 2026/08/21