С.НАРАНЦОГТ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ МОНГОЛ УЛСАД ТАТАХ НЭГ НҮҮР ЦАРАЙ НЬ БАНКНЫ СЕКТОР


Монгол Улсын банк, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2027 онд баримтлах бодлогын чиглэл, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, салбарын тогтвортой байдал, цаашдын шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн “Бодлогын хэлэлцүүлэг” зохион байгуулагдлаа. 

Хэлэлцүүлэгт Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, макро эдийн засгийн төлөв, банкны салбарт тулгамдаж буй асуудал, санхүүжилтийн шинэ механизм, активын удирдлага, технологи, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт зэрэг асуудлаар санал солилцов. 

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа ч Монгол Улсын банк, санхүүгийн салбар харьцангуй тогтвортой байгааг онцлов. Мөн Монгол Улсын санхүүгийн системийн тогтвортой байдал, эрсдэл даах чадварыг олон улсын стандартаар үнэлүүлэх хүсэлтээ холбогдох олон улсын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээллээ. 

“Олон улсын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад татах нэг нүүр царай нь банкны сектор. Энэ үүргээ нэр төртэй үүрэх чадамж бидэнд бий” хэмээн С.Наранцогт онцолж, Монголбанк салбарын тогтвортой хөгжил, шинэчлэлийг бодлогоор дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв. 

2027 ОНЫ БОДЛОГЫН ЧИГЛЭЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВИЙГ ТАНИЛЦУУЛАВ

Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Н.Ургамалсувд “Эдийн засгийн төлөв байдал” сэдвээр танилцуулга хийж, гадаад, дотоод орчны өөрчлөлт, инфляц болон эдийн засгийн цаашдын төлөвийг танилцууллаа. Жилийн инфляц 13 хувьд хүрч, Монголбанк бодлогын хүүгээ 12.5 хувь болгон нэмэгдүүлээд байна. Геополитикийн зөрчил, шатахууны үнэ, нийлүүлэлтийн тодорхойгүй байдал инфляцын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа бол нүүрс, зэсийн үнэ болон экспортын биет хэмжээ өссөн нь эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлж байна. 

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Н.Батсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-г танилцуулав. Монголбанк дунд хугацаанд инфляцыг 5 хувийн голчтой, ±2 нэгж хувийн интервалд тогтворжуулахын зэрэгцээ санхүүгийн системийн эрсдэлийг бууруулах, хяналт зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх чиглэл баримталж байна. 

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШИГ, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРНА

Хэлэлцүүлгийн нэг гол чиглэл нь санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал байв. Банкны үйлчилгээ цахимжиж, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдэд хүү, шимтгэл, үйлчилгээний нөхцөл, эрсдэлийн талаар ойлгомжтой, ил тод мэдээлэл хүргэх, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх тогтолцоог сайжруулах шаардлагатайг оролцогчид хөндлөө. Үүнтэй зэрэгцэн салбарын шийдвэр гаргалтад технологи, өгөгдлийн хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. С.Наранцогт өгөгдөлд суурилсан ухаалаг шийдвэр гаргалтыг хөгжүүлж, хүний хүчин зүйлээс шалтгаалах алдааг бууруулах чиглэлд Монголбанк, арилжааны банкууд, салбарын байгууллагууд хамтран ажиллах нь чухал гэдгийг тэмдэглэв. 

Ийнхүү “Бодлогын хэлэлцүүлэг” нь 2027 оны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, хэрэглэгчийн эрх ашиг, бизнесийн санхүүжилт, активын удирдлага, технологийн шинэчлэл гэсэн харилцан уялдаатай асуудлыг нэг дор авч үзэж, салбарын оролцогчид бодит асуудлаас бодлогын шийдэлд хүрэх гарцыг хамтран эрэлхийлсэн хэлэлцүүлэг боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 30 минутын өмнө
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 19 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 21 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 23 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22