Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа БНСУ-ын Дэгү хотод болж буй World Masters Athletics Championships тэмцээний Гурвын харайлтын төрөлд түрүүлэв.
Ц.Раднаа тус тэмцээний 90-ээс дээш насны ангиллын 100, 800, 200 метрийн гүйлт, Гурвын харайлтын төрөлд түрүүлж, одоогийн байдлаар дөрвөн алтан медаль хүртээд байна. Тэрбээр нийт 6 төрөлд өрсөлдөх юм.

Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж, бахархал болсон Ц.Раднаа гуайдаа баяр хүргэж, дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна