Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Admin
1 цагийн өмнө

Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний байгууллагын Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын 2 дахь өдөр буюу 2026 оны 08 дугаар сарын 18-нд  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний “Нэг зорилго – Нэгдсэн шийдэл” сэдэвт салбар хэлэлцүүлэгт Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар оролцжээ.

Тус хэлэлцүүлгээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутаг, банк, санхүү, уул уурхайн салбарт үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, сайн туршлага, хамтын ажиллагаа, хэрэгжилтийг эрчимжүүлэх боломж болон нэгдсэн шийдлүүдийн талаар төлөөлөгчид санал солилцсон байна.

Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар банк санхүүгийн салбараас уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, “Тэрбум мод” сан Конвенцын албан ёсны итгэмжлэгдсэн ажиглагч байгууллага болсон нь банк, санхүүгийн салбарын хувь нэмэр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөний илрэл болохыг онцолжээ. 

Мөн Монгол Улсын нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд буй энэ үед банк, санхүүгийн салбар уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлыг эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэл хэмээн үзэж, 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувийг ногоон зээлд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа талаар мэдээлсэн байна 

Банкны салбар 2030 он гэхэд 50 сая мод тарих амлалт өгсөн ч шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх нь сорилт хэвээр байна. Энэ хүрээнд “Тэрбум мод” сан олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монгол Улсаас Conservation Finance Alliance-д нэгдсэн анхны байгууллага болсон нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх төслүүдийг урт хугацаанд тогтвортой санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлжээ.

Түүнчлэн “Тэрбум мод” сангаас иргэдийн байгаль орчны талаарх ойлголт, зөв дадал, оролцоог төлөвшүүлэхэд анхаарч, үйл ажиллагааныхаа хүрээнд нэг сая гаруй хүнд экологийн боловсрол олгоод байна. Төгсгөлд нь Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар “ямар ч санхүүжилт, ямар ч технологи иргэдийн байгаль орчноо хайрлан хамгаалах хандлагыг орлож чадахгүй” гэдгийг онцлон тэмдэглэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭ… 1 цагийн өмнө
ХАНХҮҮ ХАРРИ, МЕГАН МАРКЛ НАР ИХ БРИТАНИД ЭРГЭН СУУРЬШИНА 1 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ КОП17-ЫН ҮЕЭР АЖЛАА ТАНИЛЦУУЛАВ 2 цагийн өмнө
КОП17: КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛЧЭЭР БА МАЛЧДЫ… 3 цагийн өмнө
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 3 цагийн өмнө
М.БИЛГҮҮНЗАЯА ПАУЭРЛИФТИНГИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ИЙ НИЙЛБЭР ДҮНГЭЭР АЛТАН М… 4 цагийн өмнө
КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА 4 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: СОРИЛТУУД МААНЬ НИЙТЛЭГ УЧРААС ШИЙДЛЭЭ Ч БИД ХАМТДАА БҮТЭ… 5 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСГЭЭР БОРОО, ДУУ ЦАХИЛГА… 5 цагийн өмнө
COP17-Г БЭЛГЭДСЭН МАЗААЛАЙН ДҮРСТ ДУРСГАЛЫН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА 16 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТХЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУСЛАМЖИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ДОНОРЫН ТОГТОЛЦ… 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: 2026 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН СЭДЭВ, ДААЛГАВРУУД 21 цагийн өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ … 21 цагийн өмнө
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЛ… 22 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ДЭЛХИЙ ДАХИН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, ДАТА ТӨ… 22 цагийн өмнө
НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АНХНЫ СУРГУУЛИЙГ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД Ч… 22 цагийн өмнө
Б.БАЯРЖАРГАЛ ПАУЭРЛИФТИНГИЙН ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ЭЭС НИЙЛБЭР ДҮНГЭЭР АЛТА… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… Өчигдөр
КОП17: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН МЕХАНИЗМ, ГАЗРЫН ДОРОЙТОЛТОЙ ХО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО, 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА 2026/08/07
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/08/07
ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ИЙН НУУГДМАЛ ХӨРӨНГИЙГ ОЛЖ ТОГТООН ХӨРӨНГИЙН Ш… 2026/08/08
БАТБААТАРЫН ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ 2026/08/07
МОНГОЛБАНК БНСУ-ЫН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ Х… 2026/08/08
МОНГОЛБАНК КОЙН ИНВЕСТ КОМПАНИТАЙ ДУРСГАЛЫН ЗООСНЫ ШИНЭ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖ… 2026/08/07
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОР, ИДЭР, ТЭС,… 2026/08/07
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛЫГ ЧАНГАТГАХ, ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛ… 2026/08/10
ОЛОН УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ГУРАВДУГААР ОЛИМПИАДААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛ… 2026/08/08
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
МАНАЙ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨР… 2026/08/12
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 2026/08/13
СЭЛЭНГЭ, ТӨВ, ӨВӨРХАНГАЙН НУТГААР АХИУХАН ХЭМЖЭЭНИЙ БОРОО, ДУУ ЦАХИЛГА… 2026/08/09