ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ИЙН НУУГДМАЛ ХӨРӨНГИЙГ ОЛЖ ТОГТООН ХӨРӨНГИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЖ, БИТҮҮМЖИЛНЭ


Орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан Хууль зүй, дотоод хэргийн яаманд болжээ.

Хуралдааны эхэнд Цагдаагийн байгууллага орон сууцны залилантай холбоотой хэрхэн ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Сүүлийн гурван жилийн (2024-2026) байдлаар Цагдаагийн байгууллага “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 2008 хэрэг бүртгэгдэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна. Тодруулбал, Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 118.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 282 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Захиалгын гэрээ байгуулж 2918 иргэнд 53,3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 114 хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Хохирол нөхөн төлүүлэх чиглэлээр 35 үл хөдлөх хөрөнгө, 4 блок дутуу баригдсан 70-90 хувийн гүйцэтгэлтэй, 178 айлын амины орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 2974 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг прокурорын зөвшөөрлөөр хязгаарлаж хөрөнгө хамгаалах ажиллагаа хийгээд байгаагаа ЦЕГ-ын дарга Ж.Болд танилцуулсан юм.  

Хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан дараах чиг үүргийг холбогдох байгууллагуудад өглөө.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа залилах гэмт хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх;

Энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

Барилгын ажлын гүйцэтгэл зогссон хохирогч, дахин төлөвлөлтөд хамрагдаж хохирсон иргэд асуудлыг шийдвэрлэх, гарц шийдлийг тодорхойлох зэрэгт асуудалд төвлөрч ажиллах

Олон хохирогчтой, их хэмжээний хохиролтой орон сууцтай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагын хамтран ажиллах,

Хохирсон иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор хэрэгт холбогдсон этгээдийн нуугтмал хөрөнгийг олж тогтоон нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгүүдийг олж тогтоох, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, битүүмжлэх ажиллагааг хийх,

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээг оновчтой авах,

Шүүх шинжилгээний ерөнхий газар, аудитын компаниуд, хөрөнгийн үнэлгээний компаниудтай хамтран ажиллаж шинжээчийн дүгнэлтийг шуурхай гаргуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Мөн үйл ажиллагаа нь зогсож, барилгаа дуусгаж чадаагүй аж ахуй нэгж, байгууллагатай хохирлыг барагдуулах тал дээр ажлын хэсэг болон төр дэмжиж, хамтарч ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм.

Хуралдааны үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Орон сууцны залиланд өртсөн иргэдийн судалгааг хийсэн. Өнгөрсөн тавдугаар сарын 1-ээс тавдугаар сарын 31-ны өдрийн хооронд буюу сарын хугацаанд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам Өргөдлийн байнгын хороонд өргөдөл өгсөн иргэдийн хүрээнд шалгалт хийсэн. Энэхүү ажлын хэсэг маань 44 аж ахуй нэгжийн 52 орон сууцны төслийн гомдол мэдээллийн дагуу шалгалт хийсэн. Ингэхэд 2-7 жилийн хугацаанд орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэд ихэвчлэн байсан. Нийтлэг алдаа нь иргэдийн болгоомжгүй байдал, ААН-үүд төслөө дуусгаж чадахгүй асуудал, газрын маргаан, бусад хуулиудыг зөрчсөнөөс үүдэж төсөл нь гацсан зэрэг олон төрлийн кэйсүүд гарсан. Шулуухан хэлэхэд залилангийн тохиолдол бага хувийг эзэлж байна. Манай яам болон нийслэл Улаанбаатар хотын иргэдтэй холбоотой асуудлын 50 хувийг засаж, залруулах боломжтой. Бусад нь хөрөнгө мөнгө, залилан, иргэд болон компани хоорондын маргаантай холбоотой байна. Тиймээс сүүлийн үед гарч буй орон сууцны залилантай холбоотой асуудалд төр анхаарах нь зүйтэй. Цаашид дэд ажлын хэсгүүд байгуулагдана.  Барилгын орон сууцны төслүүд эхлэхдээ урьдчилгаа төлбөр авдаг асуудлыг хуулиар зохицуулна. Мөн хохирогчдын асуудлыг ч тусгаж өгсөн гэдгээ хэлмээр байна” гэсэн юм.

Хуралдааны төгсгөлд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Шүүхийн шийдвэр дээр байгаа 60 гаруй тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн ажлыг эрчимжүүлнэ. Өөрөөр хэлбэл, битүүмжлэгдсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байгаа эд хөрөнгийн үнэлгээг ойрын хугацаанд хийж, нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Орон сууцны залилангийн арга нарийсаж тэтгэвэрт гарсан аав, ээжийнхээ нэр дээр компани нээгээд залилан хийх тохиолдол гарч байна. Тиймээс дуусаагүй барилгад урьдчилсан байдлаар зөвшөөрөл гэрчилгээ олгохгүй байхаар зохион байгуулалт хийж ажиллана” гэж мэдэгдлээ.

Мөн орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой иргэдэд урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хүргэж зөвлөмжийг олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болголоо. Энэ тухайгаа тэрээр “Ажлын хэсгийн үйл ажиллагаа, үр дүн, шийдвэрийн талаар /нууцтай холбоотойгоос бусад асуудлаар/ хэвлэлд мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэл хийж, нэг талаас орон сууц захиалагч өөрөө мэдээлэлтэй байх, нөгөө талаас залилан хийж буй этгээдүүдэд ийм асуудалд төр засаг анхаарал хандуулж хариуцлагын механизм ажиллаж байгааг харуулах нь зүйтэй. Тиймээс энэхүү Ажлын хэсгийн гишүүд болон Дэд ажлын хэсэг хариуцсан ажил, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, дор бүрнээ хүчин чармайлт гарган хамтран ажиллахыг та бүхнээс хүсье” хэмээсэн юм.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 4 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 6 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 8 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 12 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22