ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ КОП17-ЫН ҮЕЭР АЖЛАА ТАНИЛЦУУЛАВ

Admin
1 цагийн өмнө

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Хүн, Байгаль орчин, хууль” сэдэвт үндсэн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яам болон агентлаг байгууллагууд оролцож, салбарын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар олон нийт, олон улсын зочид төлөөлөгчдөд танилцууллаа.

Тус арга хэмжээний үеэр Архивын ерөнхий газраас “Хүн, байгаль орчин, хууль” сэдэвт үзэсгэлэнг дэглэн толилуулсан юм.

Үзэсгэлэнд 1744 оноос хойших Монгол Улсын түүхэн хугацаанд газар нутаг, ус, бэлчээр ашиглалт, байгаль хамгаалал, ган, зуд, цөлжилттэй холбоотой түүхэн баримт, газрын зураг, гэрэл зураг болон архивын бусад эх сурвалжийг дэлгэн үзүүлэв.

Тухайлбал, үзэсгэлэнд 30 түүхэн баримт бичиг, гурван хошууны зураг, 60 гаруй түүхэн гэрэл зураг, 40 минутын баримтат дүрс бичлэгийг монгол, англи хэлээр бэлтгэн хүргэж, Монгол Улсын байгаль орчин, газар нутгийг хамгаалах уламжлал, түүхэн үйл явцыг олон нийт, олон улсын зочид төлөөлөгчдөд танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Цэнхэр бүс”-ийн Төлөөлөгчдийн павильоноор зочлон, арга хэмжээнд оролцож буй алба хаагчид болон гадаад, дотоодын зочид төлөөлөгчидтэй уулзав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Байгаль орчныг хамгаалах асуудал нь манай яамны эрхлэх асуудлын нэг чухал хэсэг билээ. Монгол Улс 2020 онд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий мэргэшсэн хууль сахиулах байгууллага болох Экологийн цагдаагийн албыг байгуулсан. Тус байгууллага байгуулагдсанаас хойш тодорхой эерэг үр дүн гарч, байгаль орчны эсрэг гэмт хэргийн тоо тогтвортой буурч байна.

Гэвч байгаль орчны гэмт хэрэг нь улсын хил хязгаараар хязгаарлагддаггүй. Байгалийн баялгийг хууль бусаар ашиглах болон үндэстэн дамнасан байгаль орчны бусад гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд улс орнууд, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх шаардлагатай байна.

Иймд бид COP17-ыг бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, хууль сахиулах алба хаагчдын чадавхыг дээшлүүлэх, байгаль орчны гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр дэвшилтэт арга туршлагаас суралцах чухал талбар юм” хэмээн онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХАНХҮҮ ХАРРИ, МЕГАН МАРКЛ НАР ИХ БРИТАНИД ЭРГЭН СУУРЬШИНА 1 минутын өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ КОП17-ЫН ҮЕЭР АЖЛАА ТАНИЛЦУУЛАВ 1 цагийн өмнө
КОП17: КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛЧЭЭР БА МАЛЧДЫ… 1 цагийн өмнө
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 2 цагийн өмнө
М.БИЛГҮҮНЗАЯА ПАУЭРЛИФТИНГИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ИЙ НИЙЛБЭР ДҮНГЭЭР АЛТАН М… 2 цагийн өмнө
КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА 2 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: СОРИЛТУУД МААНЬ НИЙТЛЭГ УЧРААС ШИЙДЛЭЭ Ч БИД ХАМТДАА БҮТЭ… 4 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСГЭЭР БОРОО, ДУУ ЦАХИЛГА… 4 цагийн өмнө
COP17-Г БЭЛГЭДСЭН МАЗААЛАЙН ДҮРСТ ДУРСГАЛЫН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА 15 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТХЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУСЛАМЖИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ДОНОРЫН ТОГТОЛЦ… 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: 2026 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН СЭДЭВ, ДААЛГАВРУУД 19 цагийн өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ … 20 цагийн өмнө
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЛ… 20 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ДЭЛХИЙ ДАХИН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, ДАТА ТӨ… 20 цагийн өмнө
НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АНХНЫ СУРГУУЛИЙГ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД Ч… 21 цагийн өмнө
Б.БАЯРЖАРГАЛ ПАУЭРЛИФТИНГИЙН ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ЭЭС НИЙЛБЭР ДҮНГЭЭР АЛТА… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… Өчигдөр
КОП17: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН МЕХАНИЗМ, ГАЗРЫН ДОРОЙТОЛТОЙ ХО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО, 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17: МАНАЙ НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨРТӨ… Өчигдөр
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА 2026/08/07
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/08/07
ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ИЙН НУУГДМАЛ ХӨРӨНГИЙГ ОЛЖ ТОГТООН ХӨРӨНГИЙН Ш… 2026/08/08
БАТБААТАРЫН ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ 2026/08/07
МОНГОЛБАНК БНСУ-ЫН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ Х… 2026/08/08
МОНГОЛБАНК КОЙН ИНВЕСТ КОМПАНИТАЙ ДУРСГАЛЫН ЗООСНЫ ШИНЭ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖ… 2026/08/07
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОР, ИДЭР, ТЭС,… 2026/08/07
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛЫГ ЧАНГАТГАХ, ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛ… 2026/08/10
ОЛОН УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ГУРАВДУГААР ОЛИМПИАДААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛ… 2026/08/08
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
МАНАЙ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨР… 2026/08/12
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 2026/08/13
СЭЛЭНГЭ, ТӨВ, ӨВӨРХАНГАЙН НУТГААР АХИУХАН ХЭМЖЭЭНИЙ БОРОО, ДУУ ЦАХИЛГА… 2026/08/09