С.НАРАНЦОГТ: СОРИЛТУУД МААНЬ НИЙТЛЭГ УЧРААС ШИЙДЛЭЭ Ч БИД ХАМТДАА БҮТЭЭХ ЁСТОЙ

Admin
1 цагийн өмнө

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын албан ёсны тусгай арга хэмжээ болох “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр /2026.08.19/ оролцлоо.

Хоёр өдөр үргэлжлэх тус форумаар Монгол Улсын газар, ус, бэлчээр, уур амьсгал, биологийн олон янз байдлын зорилтуудыг бодит хөрөнгө оруулалттай холбох бодлого, санхүүгийн шинэ хэрэгсэл, түншлэлийн боломжуудыг хэлэлцэж байна. Түүнчлэн байгаль хамгааллын урт хугацааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон зах зээлд суурилсан санхүүгийн хэрэгслүүдийг үр ашигтай уялдуулах асуудалд анхаарч байна.

Форумын нээлтийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ, уур амьсгал, байгаль орчны эрсдэл нь эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж, улмаар үнийн болон санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүйг онцоллоо. Иймээс эдгээр эрсдэлийн эдийн засаг, санхүүгийн салбарт дамжих сувгийг зөв тодорхойлж, эрсдэл даах чадвартай, тогтвортой санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх нь бодлогын чухал чиглэл болж байна.

Улс орнууд газар зүйн байршил, хөгжлийн түвшин, эдийн засгийн бүтэц, боломж нөөцөөрөө ялгаатай хэдий ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлоос үүдэх сорилт нь улсын хил, аль нэг байгууллагын чиг үүргийн хүрээнээс давсан нийтлэг асуудал юм. Тиймээс энэ сорилтыг аль нэг улс, байгууллага дангаараа шийдвэрлэх боломжгүй бөгөөд олон улсын хамтын ажиллагаа, нэгдсэн шийдэл чухал болохыг форумын үеэр онцлов.

“Сорилтууд маань нийтлэг учраас шийдлээ ч бид хамтдаа бүтээх ёстой. Тийм ч учраас бид бүгд энд нэг зорилгоор нэгдэж, хуран цуглараад байгаа юм” хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт тодотголоо.

Энэхүү хамтын хүчин чармайлтад санхүүгийн салбар чухал үүрэгтэй. Доройтсон газрыг нөхөн сэргээх, усны аюулгүй байдлыг бэхжүүлэх, экосистемийг хамгаалахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд санхүүжилт нь бодлого, санаачилгыг бодит ажил болгох гол хөшүүргийн нэг юм. Иймд төсвийн эх үүсвэр, хувийн хэвшлийн хөрөнгө болон олон улсын хөгжлийн санхүүжилтийг үр ашигтай уялдуулах нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА 36 минутын өмнө
С.НАРАНЦОГТ: СОРИЛТУУД МААНЬ НИЙТЛЭГ УЧРААС ШИЙДЛЭЭ Ч БИД ХАМТДАА БҮТЭ… 1 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСГЭЭР БОРОО, ДУУ ЦАХИЛГА… 1 цагийн өмнө
COP17-Г БЭЛГЭДСЭН МАЗААЛАЙН ДҮРСТ ДУРСГАЛЫН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА 12 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТХЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУСЛАМЖИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ДОНОРЫН ТОГТОЛЦ… 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: 2026 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН СЭДЭВ, ДААЛГАВРУУД 17 цагийн өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ … 17 цагийн өмнө
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЛ… 18 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ДЭЛХИЙ ДАХИН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, ДАТА ТӨ… 18 цагийн өмнө
НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АНХНЫ СУРГУУЛИЙГ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД Ч… 18 цагийн өмнө
Б.БАЯРЖАРГАЛ ПАУЭРЛИФТИНГИЙН ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ЭЭС НИЙЛБЭР ДҮНГЭЭР АЛТА… 22 цагийн өмнө
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 23 цагийн өмнө
КОП17: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН МЕХАНИЗМ, ГАЗРЫН ДОРОЙТОЛТОЙ ХО… 23 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО, 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17: МАНАЙ НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨРТӨ… Өчигдөр
МОНГОЛБАНК NGFS-ЫН ГИШҮҮН БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ДАРААГИЙН 50 ЖИЛИЙН ХАРИЛЦААГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ ХЭЛЭЛЦЭ… Өчигдөр
ЖИРЭМСНИЙ ЭРТ ҮЕД ЭХИЙН ЦУСНААС УРГИЙН ЭРСДЭЛИЙГ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БО… Өчигдөр
КОП17: ЦЭНХЭР БҮСЭД 15 МЯНГА ГАРУЙ ХҮН БҮРТГҮҮЛЖ, 167 УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧ … Өчигдөр
ИРГЭДИЙГ ШТС-ЫН ҮҮДЭНД АВТОМАШИНАА ХОНУУТААР ОРХИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЛӨӨ Өчигдөр
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА 2026/08/07
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/08/07
ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ИЙН НУУГДМАЛ ХӨРӨНГИЙГ ОЛЖ ТОГТООН ХӨРӨНГИЙН Ш… 2026/08/08
БАТБААТАРЫН ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ 2026/08/07
МОНГОЛБАНК БНСУ-ЫН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ Х… 2026/08/08
МОНГОЛБАНК КОЙН ИНВЕСТ КОМПАНИТАЙ ДУРСГАЛЫН ЗООСНЫ ШИНЭ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖ… 2026/08/07
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОР, ИДЭР, ТЭС,… 2026/08/07
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛЫГ ЧАНГАТГАХ, ИЛ ТОД БАЙДЛЫГ САЙЖРУУЛ… 2026/08/10
ОЛОН УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ГУРАВДУГААР ОЛИМПИАДААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛ… 2026/08/08
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
МАНАЙ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨР… 2026/08/12
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 2026/08/13
СЭЛЭНГЭ, ТӨВ, ӨВӨРХАНГАЙН НУТГААР АХИУХАН ХЭМЖЭЭНИЙ БОРОО, ДУУ ЦАХИЛГА… 2026/08/09