ИРГЭДИЙГ ШТС-ЫН ҮҮДЭНД АВТОМАШИНАА ХОНУУТААР ОРХИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЛӨӨ


Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, холбогдох мэдээллүүдийг сонсож, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.

Наймдугаар сард Монгол улс 500 вагон АИ92 шатахуун, 1314 вагон дизель түлш хүлээн авсан байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас 74 вагон АИ92 ирж байгаагаас 39 вагон нь өртөөдүүдэд ирж, буулгалтын ажил үргэлжилж байна. Мөн БНХАУ-аас 80 вагон АИ92 шатахуун ирж байна. Онгоцны түлшний хувьд нийт 17 вагоныг хүлээн аваад байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гаалийн байгууллага 12920 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг Монгол улсын хилээр түргэн шуурхай нэвтрүүлж ажиллажээ.

Өнөөдөр буюу 08-р сарын 17-оос 8-р сарын 18 -нд шилжих шөнийн 00:00 цагаас үүрийн 04:00 цагийн хооронд АҮЭБ-ын сайд Г.Дамдинням тэргүүтэй АҮЭБЯ, АМГТГ, Монополын эсрэг газрын байцаагчид нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх ШТС-уудад хяналт тавьж ажиллалаа.
Аж ахуй нэгжүүдийн зүгээс шуурхай штабын үүрэг даалгаврыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллаж байна. Гэхдээ тодорхой хэмжээнд нөөц байгаа ч түгээлт хийхгүй байсан цөөн тооны ШТС-уудад заавар зөвлөмж өгч, шатахууныг төрөл хамааралгүй, байгаа нөөцийг хэвийн олгож ажиллах үүргийг тухай бүрд өгч ажиллалаа.

Шатахууны түгээлтэд хойрго хандсан нэр бүхий аж ахуй нэгжид сануулга өгч, шуурхай штабаас гаргасан үүрэг чиглэлийг цаашид хэрэгжүүлж ажиллахыг санууллаа.

Түүнчлэн Монополын эсрэг газарт нефтийн бүтээгдэхүүн импортлогч, түгээгч бүх аж ахуй нэгжүүдэд хууль эрх зүйн зөвлөмж хүргүүлэх үүргийг өгөв.  Тодруулбал санаатайгаар шатахууны хомсдол үүсгэсэн тохиолдолд оногдуулах хууль, эрх зүйн зохицуулалтыг нефть импортлогчдод сануулж, ард иргэдийг нефтийн бүтээгдэхүүнээр тогтвортой, найдвартай хангах гэрээний үүргээ биелүүлэн ажиллахыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням онцоллоо.

Цаашид шатахууны түгээлтийг эрчимжүүлэх зорилгоор ШТС-ууд хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах шуурхай штабаас хяналт шалгалт үргэлжилнэ. Энэхүү хяналт, шалгалтад дэмжлэг үзүүлж ажиллах үүргийг шуурхай штабаас цагдаагийн байгууллагад өглөө.

Шуурхай штабын хурлын төгсгөлд иргэдийг ШТС-уудын үүдэнд авто машинаа хонуутаар орхихгүй байхыг зөвлөлөө. Учир нь шөнийн цагаар тухайн ШТС орлого хүлээн авах үед орц, гарц хаагдсан байх, шатахуун олгож эхлэх үед автомашин саадгүй зорчих боломж хязгаарлагдах тохиолдлууд гарч байгааг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 4 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 6 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 8 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 12 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22