МОНГОЛ-ЯПОНЫ ДАРААГИЙН 50 ЖИЛИЙН ХАРИЛЦААГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ ХЭЛЭЛЦЭЭР ЭНЭ УУЛЗАЛТААР ЭХЭЛЖ БАЙНА ГЭВ

Admin
11 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Фүкүяма Тэцүрог өнөөдөр (2026.08.18) хүлээн авч уулзав. Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай улсын “гуравдагч хөрш”, Тусгай стратегийн дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг болохыг Улсын Их Хурлын дарга ярианыхаа эхэнд тодотгов. Мөн тэрбээр Монгол Улсын парламентын олон гишүүн Япон Улсад мэдлэг, боловсрол эзэмшсэн гэдгийг дурдаад тэдгээр гишүүд ёс зүйн хувьд ч манлайлал үзүүлдэгт сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ.

 

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Япон Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархаж буйгаа уламжиллаа.

Тодруулбал, УИХ-ын дарга С.Бямбацогт Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа агаарын тээврийг либерчлах ажлыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд гадаад, дотоод нислэгийн тоо 10 дахин нэмэгдэж, тийзний  үнэ 3 дахин буурсан.  Тухайн үед хоёрхон аймаг руу дотоодын нислэг үйлддэг байсан бол өдгөө найман аймаг руу нислэг үйлддэг болж, ахмадууд, жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд голчлон зорчдог болсон аж. Зорчигчдыг илүү бага зардлаар, зорьсон газар нь шуурхай хүргэхийн тулд дотоодын нислэгийг “Буянт-Ухаа” нисэх буудал руу шилжүүлбэл “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын ачаалал хөнгөрч, зорчигдод тав тухтай байдал үүсэх талаар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарүтай удаа дараа уулзан ярилцаж байснаа энэ үеэр дурдав. Энэ асуудлыг ажил хэрэг болгох дээр талууд анхаарч ажиллахаа илэрхийлэв. 

Уулзалтаар талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, парламентын хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хууль тогтоох үйл ажиллагаанд хиймэл оюуны дэвшлийг ашиглах, дэлхий нийтийн асуудал болоод буй хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг бий болгоход харилцан туршлага солилцох зэрэг өргөн сэдвийн хүрээнд санал солилцсон юм.

 

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлаас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх ашгийг нь хамгаалах асуудлыг бодлогын төвдөө авч үзэж, шаардлагатай  хууль, эрх зүйн орчныг бүрдүүлээд байгааг онцлон тэмдэглэв.   

Тэрбээр, 2015 онд Япон Улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг дурдаж, Монгол Улсын 5700 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тус улсын зах зээлд татваргүй гарах нөхцөл бүрдсэн хэдий ч тодорхой саад бэрхшээлтэй тулгарч, Монгол Улсын экспорт 2015 оны түвшнээс буурсныг хөндөв.  Тиймээс цаашид гадаад худалдааны тэнцвэрт байдлыг бий болгоход хамтын оролцоо, хүчин чармайлт чухал байгааг яриандаа онцоллоо. 

Түүнчлэн уулзалтаар талууд хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоог тогтмолжуулах нь ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, парламентын засаглалын туршлагыг харилцан солилцох, хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. 

Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Фүкүяма Тэцүро 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийхэд халуун сэтгэлээр хүлээн авсан Монголын ард түмэнд талархаж буйгаа энэ үеэр  уламжиллаа. Тэрбээр Япон, Монголын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь бүс нутгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа дурдаад, хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллах болно хэмээв. Тэрбээр ярианыхаа төгсгөлд, 2027 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтаж, дараагийн 50 жилийн харилцааг шинэ шатанд гаргах яриа хэлэлцээр энэ уулзалтаар эхэлж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Г.Лувсанжамц, тус бүлгийн гишүүн П.Наранбаяр, А.Ундраа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү нар болон албаны бусад төлөөлөл байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КОП17: МАНАЙ НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨРТӨ… 10 цагийн өмнө
МОНГОЛБАНК NGFS-ЫН ГИШҮҮН БОЛЛОО 10 цагийн өмнө
МОНГОЛ-ЯПОНЫ ДАРААГИЙН 50 ЖИЛИЙН ХАРИЛЦААГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ ХЭЛЭЛЦЭ… 11 цагийн өмнө
ЖИРЭМСНИЙ ЭРТ ҮЕД ЭХИЙН ЦУСНААС УРГИЙН ЭРСДЭЛИЙГ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БО… 14 цагийн өмнө
КОП17: ЦЭНХЭР БҮСЭД 15 МЯНГА ГАРУЙ ХҮН БҮРТГҮҮЛЖ, 167 УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧ … 15 цагийн өмнө
ИРГЭДИЙГ ШТС-ЫН ҮҮДЭНД АВТОМАШИНАА ХОНУУТААР ОРХИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЛӨӨ 15 цагийн өмнө
КОП17: НОГООН БҮСИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО 17 цагийн өмнө
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 19 цагийн өмнө
А.АМИНА ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭЖ, ТҮҮХ БҮТ… 20 цагийн өмнө
КОП17: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ, САНХҮҮЖИ… 20 цагийн өмнө
НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, БАГА ЗЭРЭГ СЭРҮҮСНЭ 21 цагийн өмнө
ШАТАХУУН ТҮГЭЭЛТЭД ХОЙРГО ХАНДСАН ААН-ҮҮДЭД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦЛ… Өчигдөр
ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, УУЛ УУРХАЙ, БАТЛАН ХАМГААЛАХ СА… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 792 МЯНГАН ТӨГРӨГ БАЙГААГ НЭГ САЯ ТӨГР… Өчигдөр
КОП17: МАНАЙ ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БА 4 ГОЛ ТӨСӨЛ Өчигдөр
Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС ЭНЭХҮҮ БАГА ХУРЛЫГ ШИЙДЛИЙН ИНДЭР БАЙЛГАХЫГ ЗОРЬЖ … Өчигдөр
НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ 28-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛ… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… Өчигдөр
COP17 ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВААГААР ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 2026/08/05
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 2026/08/05
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ 2026/08/05
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА 2026/08/07
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА 2026/08/05
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… 2026/08/05
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/08/07
ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ИЙН НУУГДМАЛ ХӨРӨНГИЙГ ОЛЖ ТОГТООН ХӨРӨНГИЙН Ш… 2026/08/08
БАТБААТАРЫН ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ 2026/08/07
МОНГОЛБАНК БНСУ-ЫН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ Х… 2026/08/08
МОНГОЛБАНК КОЙН ИНВЕСТ КОМПАНИТАЙ ДУРСГАЛЫН ЗООСНЫ ШИНЭ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖ… 2026/08/07
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОР, ИДЭР, ТЭС,… 2026/08/07
ОЛОН УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ГУРАВДУГААР ОЛИМПИАДААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛ… 2026/08/08