Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 18-29-ны өдрүүдэд болж байна.
Таван тивийн 60 орны 420 гаруй тамирчин оролцож буй уг тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний эхний өдрүүдэд залуучуудын эрэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Баяржаргал суултын төрөлд 180 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 110 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 215 кг-ыг татсанаар алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн нь залуучуудын ДАШТ-ий нийлбэр дүнгээр түрүүлсэн анхны монгол тамирчин болж, түүх бүтээлээ.


Мөн залуучуудын 66 кг-ын жинд Б.Ууганбат таталтын төрөлд мөнгө, залуучуудын эмэгтэйчүүдийн ангиллын 52 кг-ын жинд Н.Наранзул суултын төрөлд мөнгө, шахалтын төрөлд хүрэл, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна