Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын хиймэл оюуны III олимпиадын (IOAI 2026) медаль гардуулах ёслол өнөөдөр амжилттай болж өнгөрлөө.
Дэлхийн 100 гаруй улсын 470 гаруй шилдэг сурагчид оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөн тус олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон Хобби сургуулийн сурагч Ү.Эрхэс, Амжилт Кибер сургуулийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар Хүрэл медаль тус тус хүртжээ.

Оролцогчид өнгөрсөн өдрүүдэд ганцаарчилсан төрлөөр машин сургалт, гүн сургалт, хиймэл оюуны нарийн төвөгтэй бодлогуудыг бодож, багийн төрлөөр хүн дүрст робот (GALBOT)-ыг программчлан ширүүн өрсөлдсөн байна.
Энэхүү өндөр босго, хатуу шалгууртай дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай өрсөлдөж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчдадаа халуун баяр хүргэе.
Мөн олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцсон бусад сурагчид, тэднийг бэлтгэсэн дасгалжуулагч багш нар, үргэлж дэмжиж байдаг эцэг эх, асран хамгаалагчид болон сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна